Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бактерт зоо антропноз зарим өвчний оношлогоо сэргийлэлт



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар : 022

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2001-2003

Санхүүжилт: мян.төг

Түлхүүр үг : бруцелл¸з, сүрьеэ, ям, цусан халдвар

Үр дүн

1. Боом өвчний үүсгэгчийг судалж дэгдэлтийг зогсоох арга боловсруулах: Энэ ажлын хүрээнд боомоор өвчилсөн мал амьтнаас 13 өсгөвөр илрүүлж, түүний биологийн шинж болон эмгэг төрүүлэлт, хоруу чанар, эмийн болон ариутгах бодист тэсвэрлэх байдлыг судалж, түргэн оношлох полимеразын гинжин урвал тавих, өвчний голомтыг ариутган устгах хо¸р аргачлалыг боловсруулав.
2. Малын бруцелл¸зыг оношлох ийлдэс судлалын аргуудыг харьцуулан судалж, үнэлгээ өгөх: Энэ ажлыг 1114 үхэр, 640 хонь ямааны ийлдсийг РБ, Наалдуулах, ХХУ, НТУ, ELISA урвалуудаар тус тус шинжилж, бруцелл¸зыг илрүүлэх шинжилгээг эхлээд ЗБУ-аар дараа нь ХХУ болон ELISA урвалаар, байгалийн халдвар юмуу вакцины урвал юмуу гэдгийг НТУ-аар шинжилж ялгаварлан оношлох нь зүйтэй гэсэн зөвлөмж боловсруулав.
3. Бруцелл¸зыг оношлох ELISA урвалын бүрэлдхүүн хэсгийг өөрийн орны нөхцөлд бэлтгэн турших: Энэ зорилгоор B.abortus 19 омгоос липополисахарид (LPS) эсрэгтөрөгч бэлтгэх, үхэр ямаанаас ялгасан иммуноглобулин G-гээр туулай дархлаажуулах, иммуноглобулин G-г нь ялган цэвэршүүлж үүнийгээ пероксидаз ферменттэй холбон ELISA урвалын коньюгат бэлтгэх боломжийг илрүүлж, ELISA-гийн коньюгат бэлтгэх аргачлал боловсруулан, бруцелл¸з оношлох энэ урвалын LPS эсрэгтөрөгчийг бэлтгэх, шалгах, хэрэглэх зааврыг боловсруулав.
4. Үхрийн сүрьеэг оношлох түргэвчилсэн аргыг үйлдвэрлэлд сорих: Энэ зорилгыг биелүүлэхийн тулд 8691 үхэрт сүрьеэгийн шинжилгээ хийж, өвчтэй гарсан 37 үхрийн цусны ийлдэстэй липопротейн эсрэгтөрөгчөө сориж, өвөрмөц чанартай байгааг тогтоов. Энэ үндсэн дээр үхрийн сүрьеэг НТУ-аар оношлох липопротейн эсрэгтөрөгч, эерэг ийлдэс бэлтгэх, шалгах, хэрэглэх заавар, стандарт зэргийг боловсруулав.
5. Үхрийн цусан халдварыг сэргийлэх амьд вакцины хувилбар бэлтгэх арга хайх: Цусан халдварт өвчний үүсгэгчүүдийг судалж, зарим омогт зохиомол хувьсамж үүсгэн, мутант нэг омгийг гаргаж, түүний биологийн шинжийг судлан тогтоов. Энэ ажлын үр дүнд үхрийн цусан халдвараас сэргийлэх амьд вакцин бэлтгэх, шалгах, хэрэглэх хо¸р заавар, вакцины хувилбарт хэрэглэх паспортжуулсан омог нэгийг бий болгосон.
6. Тэмээний бруцелл¸зыг Y.enterocolitica O9-ийн халдвараас ялган оношлох боломжийг судалсан дүн: Энэ ажлын дагуу бруцелл¸зыг Y.enterocolitica O9-өөс Н агллютинин НУ-ын эсрэгтөрөгч бэлтгэх хэрэглэх аргачлал, тэмээний халдварт өвчнийг оношлох ELISA урвалын коньюгат бэлтгэх, шалгах хэрэглэх заавар, стандарт боловсруулж, хо¸р омог паспортжуулсан.
7. Адууны ямөвчнийг оношлох түргэвчилсэн аргыг үйлдвэрлэлд сорих: Ям үүсгэгчээс бэлтгэсэн LPS эсрэгтөрөгчийг 1021 адуунд сорьж, 3,4%-ийн халдварлалттай байгааг тодорхойлж, уул өвчнийг НТУ-аар оношлох LPS эсрэгтөрөгчийг бэлтгэх, шалгах хэрэглэх заавар боловсруулсан.
8. Гахайн сальмонелл¸з үүсгэгчийг судалж, оношлох сэргийлэх арга боловсруулах: Энэ ажлын дагуу паспортжуулсан 3 омог гаргасан. Гахайн сальмонелл¸зыг НУ-аар оношлох эсрэгтөрөгч бэлтгэх, шалгах, хэрэглэх заавар, НТУ-д хэрэглэх полисахарид эсрэгтөрөгч бэлтгэх шалгах, хэрэглэх заавар, эерэг ийлдэс бэлтгэх, шалгах хэрэглэх зааврууд болон эсрэгтөрөгч, ийлдсийн 3 стандарт боловсруулсан.
9. Гүүний иж балнадын үүсгэгчээс гадаргуугийн ба шилбүүрийн уураг ялган оношлох сэргийлэх арга боловсруулах: Энэ ажлын хүрээнд паспортжуулсан 2 омог гаргасан. S.abortus equi нянгаас гадаргуугийн уургийн эсрэгтөрөгч бэлтгэх шалгах хэрэглэх 2 заавар, гүүний иж балнадыг оношлох шууд дархан туяарах тэмдэгт эсрэгбием бэлтгэх, шалгах, хэрэглэх заавар 2-ыг боловсруулав.
10. Бактерт зооантропоноз зарим өвчний тархалт эрсдэлийн түвшинг судлах: Энэ ажлын хүрээнд 1976 оноос хойших 20 гаруя жилийн хугацаанд монгол оронд оношлогдсон бактерт 15 өвчний тархалт, халдварлал, өвчлөл, хорогдол, голомтын байдлыг судалж, эпизоотологийн судалгаа хийх, эрсдэлийн задлан шинжилгээ хийх аргачлал боловсруулсан болно.
11. Өвөрмөц болон өвөрмөц бус шилжүүлэх фактор: Өвөрмөц болон өвөрмөц бус шилжүүлэх факторыг бэлчээрийн маллагаа бүхий нутгийн малын дэлүүнээс бэлтгэн, дархлаа идэвхижүүлэх өндөр идэвхитэй болохыг тодорхойлсон болно.
Төсөлд тусгагдсан дээрхи 11 зорилтыг биелүүлсний эцэст технологийн заавар 20, стандарт 5 аргачилал 7, зөвлөмж 1 боловсрогдож 8 омгийг паспортжуулах зэргээр бүгд 41 үр дүн гарчээ. Үүнээс гадна хамгаалсан диссертаци 1, эша-ын тайлан 11, эш-ний бага хуралд тавьсан илтгэл 13, нйтлүүлсэн эш-ийн өгүүлэл 39, бүгд 64 зүйл болж байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД