Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1998
Санхүүжилт: 1761.1 мян.төг
Түлхүүр үг : Нүүрсний, хаягдал, бохирдолт, төрлүүд, түүнийг тооцох
Үр дүн
1. Нүүрсний хаягдал бохирдол дэд төсөл - Нүүрсний чанарыг сайжруулахын тулд юуны өмнө орд газрын исэлдсэн нүүрсний хил заагийг энэхүү тайланд заасан арга, аргачлалаар тодорхойлж, цахилгаан станцын нүүрс тээх дамжлагад нүүрсний чанарыг дундачлах болон хатаах төхөөрөмжүүдийг нягтруулж ашигласнаар хаягдал, бохирдолтыг багасгаж, нүүрсний чанарыг дээшлүүлэх боломжтой болохыг судалгаа харууллаа.
2. Өнгөт металл 2010 дэд төсөл - Манай орны эрдэс түүхий эдийн баазад үнэлгээ өгч, эхний ээлжинд ашиглах объектуудыг сонгон 2000-2010 он хүртэлх хугацаанд уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулав. Уг төлөвлөгөөг ойрын жилүүдэд ашиглах, уул уурхайн үйлдвэрийг барих болон өргөтгөл хийх хөтөлбөр боловсруулахад өргөн ашиглах боломжтой.
3. Уурхайн техник төхөөрөмжийн оношлол төхөөрөмжийн дэд төсөл - Манай орны томоохон хүчин чадалтай ил уурхайн технологийн тоног төхөөрөмжийн ашиглалтын түвшинг олон улсын хэмжээнд хүргэх нэг арга зам нь техникийн оношлол нэвтрүүлэх асуудал орж байгааг хөгжингүй болон манай орны уурхайн техник ашиглалт, оношлолд хийсэн судалгаа харуулж байна..
123456