Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1998
Санхүүжилт: 1968.6 мян.төг
Түлхүүр үг : скрининг, лимфоцит, өвөрмөц ийлдэс, аллоиммунизаци, донор-реципиент, тайпинг
Үр дүн
Судалгааны арга зүйн дагуу нийт анти-HLA аллоген эсрэг ийлдэс агуулах магадлалтай 1013 ийлдэс цуглуулж илрүүлэх туршилтанд оруулж, стандарт сорилын эсийн (ССЭ) донор болгож 70 донорыг сонгож авсан ба анхдагч скринингээр 141 эхийн ийлдсэнд анти-HLA аллоген эсрэгбие илэрсэн нь нийт эхчүүдийн 13.9% эзлэж байна. ССЭ-ийн эсрэгтөрөгчийн ба түүний хариуд эхийн ийлдсэнд илэрсэн аллоген эсрэгбиеийн давтамжийг хүснэгт 5-д, анти HLA-A,B,C аллоген эсрэгбие агуулсан ийлдэс дотроос өвөрмөц чанар, эсрэг биеийн таньц, урвалын хүч, корреляцийн коэффициент зэрэг үзүүлэлтээрээ тайпингийн ийлдсийн чанарын шаардлага хангасан 67 анти-HLA-A,B,C ийлдэсийн тодорхойлолтыг хүснэгт 6-д тус бүр жагсааж үзүүлсэн байна.
Энэ судалгааны үр дүнд гарган авч тодорхойлолтыг тогтоосон 67 эхийн ийлдсийг дотоодын нөхцөлд эд эрхтний тохироо, хүн судлал, өвчлөлийн өртөмж, тархвар зүйн зорилгоор серотайпинг оношлогооны практикт ашиглахаас гадны гадаадын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтойг энэ бүлэгтээ тодорхой дүгнэж бичсэн болно.