Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1998
Санхүүжилт: 5343.4 мян.төг
Түлхүүр үг : вакцин, эпидеми, дэгдэлт, хүүхэд, улиралчилал, өвчлөл
Үр дүн
Сүүлийн хагас зуун жилд манай оронд менингококкт халдвар нь тахалт дэгдэлт хэлбэрээр 1953-1958, 1970-1978, 1993-1994 онуудад 3 удаа үечлэн гарч, өвчлөлийн төвшин 10000 хүн амд харьцуулснаар 9.8-30.2; 19.4;14.5 хүрч байжээ.
Эдгээр дэгдэлтүүдийн байдлыг судлахад эпидеми хоорондын завсрын жил харьцангуй нэмэгдэн дэгдэлтийн үргэлжлэх хугацаа харьцангуй богиносож эхэлсэн, өвчлөл өвөл, хаврын улиралд эрс ихсэж зуны саруудад тохиолдлын чанартай байгаа, бага насны хүүхэд түлхүү өвчлөж байгаа зэрэг онцлог ажиглагдлаа.
1. Хо¸р дахь үечилсэн давталтын үеийн үргэлжлэх хугацаа нь 8 жил байснаа гурав дахь үечилсэн давталтын үед 3 жил болж богиносов.
2. I-II дэгдэлт хоорондын завсрын жил 10 байснаа II-III дэгдэлтүүдийн хоорондын жил 15 болж уртассан нь 1994-1996 онд хийгдсэн вакцинжуулалтын үр дүн гэж үзэж байна.
3. Эпидемийн ид оргил жилүүдэд өвчлөл III-IV саруудад өндөр байсан бол завсрын жилүүдэд өвөл, хавар, намар харьцангуй нэг түвшинд өндөр байгаа нь завсрын жилүүдэд менингококкын полисахарид вакциныг зөвхөн эпид-заалтаар зарим нэг голомтонд тарьж байснаар тайлбарлагдана.
4. УБ хотод 10 хүртлэх насны хүүхдийн өвчлөл 1996 оны байдлаар 7,6 дахин буурсан байхад вакцинд хамрагдаагүй 20-оос дээш насны хүмүүсийн 1996 оны өвчлөлийн эзлэх хувь нь 1994 оны өвчлөлд эзлэх хувиас 2,7 дахин нэмэгдсэн нь вакцинжуулалтын үр дүнгийн нэг баталгаа юм.