Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1995-1999
Санхүүжилт: 250.0 мян.төг
Түлхүүр үг : тураал, төмрийн бэлдмэл, аминдэм Д, тун, гемоглобин, өсөлт
Үр дүн
Судалгааны ажлын үр дүн
- Туршилт эхлэхээс өмнө явуулсан судалгаагаар тураал 14.6%, өсөлт хоцролт 24%, туранхай хүүхэд 3.4%, сульдаа 26.6%, цус багадалт 37.8% буюу туршилт дуусахын өмнө тураал 9.7% (p<0.02), өсөлт хоцролт 17.9% (p<0.001), туранхай хүүхэд 2.4% (p<0.005), сульдаа 2 дахин, цус багадалт 6 дахин буурсан.
- Тураалын I зэрэгтэй 194 хүүхдээс эдгэрсэн 119/70.4%/, тураалын II зэрэгтэй 46 хүүхдээс эдгэрсэн 27/87.0%/
- Цус багадалтын I зэрэгтэй хяналтанд авсан 441 хүүхдээс эдгэрсэн 149/72.7%/, цус багадалтын II зэрэгтэй 205 хүүхдээс эдгэрсэн 149/72.7%/, III зэрэгтэй 23 хүүхдээс эдгэрсэн 19/82.6%/
- Жирэмсний 28-32 долоо хоногтой жирэмсэн 481 эхэд, хөхүүл 491 эхэд эхний 2 сард аминдэм Д-г урьдчилан сэргийлэх тунгаар, төмрийн бэлдмэлийг жирэмсэн 509 эхэд уулгаж жирэмсэн эхчүүдийн 91.7%-д урьдчилан сэргийлэлт хийв.