Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 262000¥ мян.төг
Түлхүүр үг : гаплойд, диплойд, локус, лимфоцит, кроос матч, бланк
Үр дүн
Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй болон бөөрний архаг дутагдалтай 7 өвчтөнд тэдгээрийн цусан төрлийн 10 донор нийт 17 хүнд HLA-ABC тайпинг, кросс матч шинжилгээ хийв. Судалгаанаас үзэхэд 5 реципиентийн 2 нь /3,10/ донортойгоо А локусаар гаплойд төст, 1 нь /6/ 1 донортойгоо мөн локусаар гаплойд төст, 1 реципиентийн 2 донор /4,5/ А,В локусаараадиплойд төст, энэ нь реципиенттйэгээ /3/ галлойд төст байна. В локусын хувьд диплойд төст дээрх 2 донороос гадна 2 реципиент /6..10/ 1-2 донортойгоо гаплойд төст, С локусаараа 2 реципиент тус бүр /3..8/ 1 донортойгоо гаплойд төст байна. Кросс матч шинжилгээний хувьд шинжлэгдсэн реципиентийн ийлдэст доноруудын эсрэгтөрөгчийн эсрэг чиглэсэн HLA эсрэг бие илэрсэнгүй.
Дүгнэлт
1. Амьд төрөл садан доноруудын болон реципиентүүдийн HLA эсрэг төрөгч локус бүрд иэхэнхдээ гаплойд төст, цөөн тохиолдолд диплойд төст байгаа нь бөөр шилжүүлэн суулгахад хамгийн тохиромжтой донорууд гэдгийг давхар баталж байна.
2. Бланк аллел С локуст хамгийн их /70%/, А,В локуст арай бага /50%/, 45%/ байгаа нь эсрэг төрөгчийн тоог нэмэгдүүлжчанарыг сайжруулах, DNA тайпинг хийх шаардлага байгааг харуулж байна.
3. Т эсийн кросс матч шинжилгээгээр цусан төрөл донор ба реципиент нь эд нийцлийн хувьд тохирч байна.