Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 563000¥ мян.төг
Түлхүүр үг : циклоспорин, азатиоприн, преднизолон, антилимфоцит, стероид, дархлал
Үр дүн
1. Манай орны нөхцөлд эрхтэн шилжүүлэн суулгахад хэрэглэж болох тохиромжтой иммунодепрессант эмүүдэд өвөрмөц ба өвөрмөц бус үйлчилгээтэй циклоспорин, азатиопирин /имуран/, преднизолон, метилпреднизолон зэрэг стеройдын бүлгийн эмүүд хамгийн зохимжтой юм.
2. Бөөр шилжүүлэн суулгасны дараах ондоошлыг эмчлэхэд үр дүн сайтай хослол нь гурвалсан эмчилгээ буюу циклоспорин, азатиоприн, преднизолоноор эмчлэх арга юм.
3. Суулгасан бөөрний ондоошлыг эмчлэх тохиромжтой тун нь эмчилгээ эхлэх үед циклоспориныг 6-7 мг/кг байхаар тооцож цаашид эмийн тунг клиникийн болон лабораторийн үзүүлэлтүүдээс хамааран цусанд байх хэмжээг 100-300нг/мл байхаар тооцож тунг тохируулна. Азатиоприныг эхний 6 сарын туршид 2-4 мг/кг-аар өдөрт өгч байгаад дараа нь тунг бууруулж 2-3 мг/кг-аар барих эмчилгээг үргэлжлүүлнэ.
Преднизолоныг мэс засал хийлгэхийн өмнө ба дараа нь удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай бөгөөд эхний нэг сар 90-100 мг-аар өдөрт ууж байгаад тунг аажмаар буулгасаас 6 сарын дараа 20 мг/ өдөрт ууж суулгасан бөөрний үйл ажиллагаа тогтвортой болсон хойно 10мг/ өдөрт бодож барих эмчилгээг үргэлжүүлнэ.
4. Бөөр шилжүүлэн суулгасны дараа шаардагдах эмийн тунг тухайн хүний клиникийн байдал, цусанд байгаа уургийн эцсийн бүтээгдхүүний хэмжээ, бөөрний фильтраци ба реабсорбци зэрэг лабораторийн үзүүүлэлтүүд болон цусан дахь циклорины түвшрүүлгийн мониторингоор хэмжиж байж тогтоох шаардлагатай юм.