Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1998-1999
Санхүүжилт: 147600¥ мян.төг
Түлхүүр үг : лактабактер, хивэг, бифидумбактер, тараг, бичил орчин, бүдүүн гэдэс
Үр дүн
Эмчилгээний зорилгоор бифидумбактер агуулсан таргийг 250 мл-ээр өдөрт 2 удаа 14-30 хоног уухад эмнэлзүйн сайжрал эхний 3-7 хоногт 77,7%-д ажиглагдсан болно. Боловсруулсан хивгийг өдөрт 60 гр-аар хоол хүнсний хамт хэрэглэхэд эхний 7 хоногт эмчилгээний нөлөөлөл 56,6%-д илэрсэн бөгөөд энэ тунгаар үргэлжлүүлэн 30 хоног уусны дараа эмчилгээний сайн үр дүн 80% болсон.
Бидний боловсруулсан аргачлалын дагуу жилд 3 удаа угтвар эмчилгээ хийж хяналтын бүлгийн өвчтөний эмчилгээний үр дүнтэй харьцуулахад баас гадагшлах хугацаа богиносч (p<0.01) өвчтөний зовиур 1.8 дахин багасч чанд авиан шинжилгээгээр бүдүүн гэдэс суллагдах хугацаа богиносч уруудах хэсгийн голч 4,1±0,01 см байснаа, 3,2±0,08 см болж хэвийн хэмжээнд орсон байна.
Бидний боловсруулсан аргачлалын дагуу урьдчилан сэргийлэлт хийхэд үндсэн бүлгийн өвчтөний сэдрэл 76% болтлол буурсан бол хяналтын бүлгийн зөвхөн 8 (5,3%) өвчтөнд намжилт ажиглагдасан байна.