Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 230.0 мян.төг
Түлхүүр үг : зуршил, найрлага, бодис, корреляц, регресс, сорил
Үр дүн
Судалгаанаас үзэхэд их хэмжээгээр олон жилийн турш тамхи татах тусам амьсгалын үйл ажиллагаа доройтдог болох нь харагдаж байна. Мөн түүнчлэн олон жилийн туршид бага хэмжээгээр татах, харьцангуй цөөн жилээр татах (жишээлбэл: 40 жилийн турш өдөрт 10ш тамхи татах, 10 жилийн турш өдөрт 40ш тамхи татах) хо¸рын хооронд ямар нэг ялгаа бий юу? гэсэн асуултанд дээрх судалгаа хариулт өгч байгаа юм.
Бидний судалгаагаар 2 дахь тохиолдол буюу харьцангуй цөөн жилээр их хэмжээгээр татах нь амьсгалын замын үйл ажиллагааг илүү өөрчлөлтөнд оруулдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Гэвч тамхи татаж буй нийт жил, өдөрт татах тамхины хэмжээ хо¸рын хооронд шууд хүчтэй хамаарал (...=0.6, р...0.01) байгаа тул олон жил тамхи татах тусам тамхи татах хэмжээ ихэсдэг болох нь харагдаж байна. Энэ нь тамхины найрлага дахь зарим бодисууд хүний бие организмд дасал болдогтой холбоотой бөгөөд тамхи татах явдал нь архаг зуршил юм гэдгийг харуулж байна.