Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 480.0 мян.төг
Түлхүүр үг : ерөндөг, бэлгэвч, хуанлийн арга, эмэгтэйчүүд, тариа, үр хөндөлт
Үр дүн
Нийт эмэгтэйчүүдийн 30,4% нь жирэмслэхийг хүсэж байгаа буюу одоо жирэмсэн, үргүйдэлтэй, бэлгийн идэвхтэй амьдралгүй эмэгтэйчүүд байв. Жирэмслэхийг хүсээгүй буюу жирэмслэлтэй хойшлуулахыг хүсэж байгаа нийт эмэгтэйчүүдийн 72,8% нь тухайн үед жирэмслэхээс хамгаалах аргыг 25-35 насны болон 2-3 хүүхэдтэй эмэгтэйчүүд хамгийн өргөн хэрэглэдэг байна.
Манайд хамгийн өргөн хэрэглэгдэх ерөндөг, хуанлийн арга, эм, гондомыг тус тусад нь авч үзэхэд ерөндөгийг бага боловсролтой болон хөдөөгийн эмэгтэйчүүд илүү хэрэглэдэг, харин хуанлийн аргыг дээд боловсролтой болон хотын эмэгтэйчүүд илүү хэрэглэж байна.
Одоо хэрэглэж байгаа аргуудыг урьд нь хэрэглэж байсан аргуудтай харьцуулан үзэхэд угаах, түр тэвчих зэрэг жирэмслэхээс хамгаалах магадлал багатай аргуудыг хэрэглэх хувь багасаж байна. Түүнчлэн жирэмслэхээс хамгаалах аргуудын талаарх мэдлэг, жирэмслэхээс хамгаалах аргуудын хангамж харьцангуй сайжирсан боловч эмэгтэйчүүд өөрт тохирох аргаа байгаа арга дээрээ түшиглэн сонгодог байна. Жирэмсэлж байсан эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь хүсээгүй жирэмслэлт /83,5%/-ээс болж үр хөндүүлж байжээ.