Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 1400.0 мян.төг
Түлхүүр үг : төмөр дутал, улаан эс, өнгө илтгэгч, аминдэм В-12, гемоглобин, гематокрит
Үр дүн
Судалгаанд УБ хотын ЕБС-ийн 2016 хүүхэд хамрагдсанаас 8,0% нь цус багадалттай гарсан. Өсвөр насны хүүхдүүд дунд тохиолдож буй цус багадалтын 79,5%-ийг I зэрэг, 17%-ийг II зэрэг, 3,4%-ийг III зэрэг эзэлж байсан.
Судалгааны картын асуулгаас үзэхэд өглөөний цай тогтмол хэрэглэдэггүй хүүхдүүдийн 76,5%-д нь цус багадалт илэрсэн. Нийт цус багадалттай хүүхдүүдийг эмчийн үзлэг, зовиур, өвчний түүх, шинжилгээ зэрэгт үндэслэн төмөр, амин дэм В-12 дутлын цус багадалттай гэж 2 ангилж судалсан.
Төмөр дутлын цус багадалт 41,2%-ийг эзэлж байна. Төмөр дутлын цус багадалтын үед цусны гемоглобин, улаан эс, өнгө илтгэгч, улаан эс дэх гемоглобин зэргийг тодорхойлсон бөгөөд эдгээр үзүүлэлтүүдийн дундажийг тохиолдож буй цус багадалтын төрлөөр гаргасан.
Төмөр дутлын цус багадалтын үед цусны гемоглобин, өнгө илтгэгч, улаан эс дэх гемоглобин зэрэг үзүүлэлтүүд нь аминдэм В-12 болон бусад шалтгаант цус багадалттай харьцуулахад тооны үнэн магадлалтай бага байна. (p<0.001)