Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: áàéõã¿é мян.төг
Түлхүүр үг : хүчилтөрөгч, сүүний хүчил, булчин, тамирчин, бөх
Үр дүн
1. Монгол улсын спортын халз тулалдах төрлийн тамирчдын ажиллах чадвар хийгэд үүнтэй холбоотой физиологийн үзүүлэлтүүд харилцан адилгүй байна.Бөхийн чөлөөт барилдааны 62кг ба 82кг, жү-до бөхийн 60-71кг, самбо бөхийн 52-74кг, боксчдын 54-63.5кг жингийн тамирчдад ажиллах чадвар болон хүчилтөрөгчийн харьцангуй хэрэглээний сайн үзүүлэлт тодорхойлогдож байна.
2. Харьцангуй дүн шинжилгээнээс үзэхэд хурд хүчний төрлийн тамирчдад /цана, тэшүүр/ ажиллах чадвар болон хүчилтөрөгчийн хэрэглээний үзүүлэлт сайн байна.
3. Спортын бэлтгэл дасгалжуулалтын эцэст тамрчдын цусан дахь сүүний хүчил, глюкозын хэмжээ доогуур хэмжээтэй тодорхойлогдсон нь монголын тамирчид хүчилтөрөгч оролцоогүй /анаэроб/ нөхцөлд ажиллах чадвар хангалтгүй байгаатай холбоотой.
4. Хүчил суурийн байдлын үзүүлэлтийг судалснаас үзвэл манай тамирчдад эрчимтэй дасгал сургуулилт болон спортын тэмцээний дараа физиологийн нөхөн сэргэлт аажмаар явагдаж байна.
5. Монголын тамирчдын бие бялдрын хөгжлийн байдлыг 27 жилийн өмнө хийсэн судалгаатай харьцуулж үзвэл зарим онцлог байгаа бөгөөд энэ нь хүнд жингийн бөхчүүдийн биеийн өндөр, цээжний бүслүүр, уушгины амьдралын багтаамж, нуруу болон гарын хүчний ихсэлтээр илэрч байна.