Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 004
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 875.6 мян.төг
Түлхүүр үг : гематом, латериаль, медиаль, тал бөмбөлөг, дэлбэн, хаван
Үр дүн
Судалгаанд нийт 1995-1998 онуудад П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс засал, эрчимт эмчилгээний тасагт артерийн гипертонийн шалтгаант тархинд цус харвалтын улмаас хэвтэж эмчлүүлсэн 183 тохиолдлыг хамрав. Эдгээр өвчтний эмчилгээнээс эмнэлгийн үхэл 34,9% байна. Цус харвалттай хэвтэгсдийн 23,7% нь артерийн даралт ихдэлтийн 3-р зэрэг, 22,6% нь артерийн даралт ихдэлтийн 1-р зэрэг, 19,6% нь 2-р зэргийн артерийн даралт ихдэлттэй, 4,4% нь артерийн даралт хэвийн хэмжээнээс багассан 27,8% нь амьсгалын үйлийн дутагдалтай 39,9% нь зүрх судасны үйл ажиллагааны хямралттай байснаас үзэхэд цус харвалттай өвчтнүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн иж бүрэн цогц байдал чухал ач холбогдолтой байна.
Хэвтэх үеийн ухаан санааны алдагдлын хувьд комын байдалтай 43 өвчтний 80% нь, ступорын байдалтай хэвтсэн 57 /31,1%/ өвчтний 38,6% нь оглушен байдалтай 55 /31,1%/ өвчтний 12,7% нь, ухаан саруул 28 өвчтний 1тхл буюу 3,5% нь нас барсан байна.
Манайд тархины цус харвалтын эмчилгээний мэс заслын бус ба мэс заслын хо¸р арга хэрэглэгдэж байна. Мэс заслын эмчилгээний үхэл 30%, эмийн эмчилгээний үхэл 38% байна.
Артерийн гипертонийг шалтгаалсан тархины цус харвалтын дотор дэлбэнгийн, латериаль байрлал нь 56,8%-ийг, холимог ба медиаль байрлал нь 43,2%-ийг эзэлж байгаа нь дэлбэнгийн ба латериаль байрлал манайд илүүүтэй тохиолдож байна.