Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 1332,4 мян.төг
Түлхүүр үг : хүзүүний нугалам, сээр, ган, хэмт их бие, ховил, өмнөд их бие
Үр дүн
Хиймэл нуруу протезийн аппаратыг нас барсан хүмүүсийн цогцост суулгах мэс ажилбар туршилт судалгааг 4 цогцост хийсэн. Протезийн аппаратыг өвчтэй хүнийг эмчлэх мэс заслаар нурууны хэмт их биед суулгах боломжтой болохыг баталсан.
Хиймэл нуруу протезийн аппаратыг хүзүүний С1, С2,...С7, сээрний Th1-Th5 ба ууцнаас бусад бүх нугаламын хэмт их биед суулгах боломжтой болохыг тогтоов.
1. Хиймэл нуруу , протезийн аппарат шаардлага хангасан материалаар хийгдсэн нөхцөлд өвчтэй хүнийг эмчлэх зориулалтаар нуруу нугаламд суулгаж бэхлэх мэс засал хийж болно гэж үзэж байна.
2. Аппаратын физик механикийн үзүүлэлтүүдийг тодорхойлох ажлыг ТИС-ын харъяа МИС-ийн лаборторид хийж гүйцэтгэсэн. Үр дүнг нь хүний нурууны ясны ба жийргэвч мөгөөрсний шинж чанарыг тогтоосон ажлын дүнгүүдтэй харьцуулан үзээд уг аппарат өгөгдсөн шаардлагуудыг хангаж чадна гэж үзсэн.