Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-1999
Санхүүжилт: 720.0 мян.төг
Түлхүүр үг : үүдэн вен, дэлүү, голч, дээд чацархай, цөсний хүүдий, дэлбэн
Үр дүн
Бид судалгаанд хамрагсдын насыг залуу /18-аас 36 хүртэл/, идэр /36-56 хүртэл/, 56-аас дээш гэж авч үзсэн.
Элэгний зүүн ба баруун дэлбэнгийн босоо хэмжээ орос, хойд америк, европын эрдэмтдийн судалгаанаас бага гарч байна. /p<0.01/
Монгол хүмүүсийн үүдэн, дэлүүний ба дээд чацархайн венийн голчийн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ нь Л.Н.Дорошенко нарын /1986 он/ судалгаанаас өндөр, В.Н.Демидов, Г.П.Сидоров /1984/ нарын судалгаанаас бага байна.
Монгол хүмүүсийн цөсний хүүдийн урт, өргөн, өндрийн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ нь М.М.Богер, С.А.Мордвов /1988 он/ нарын судалгаанаас их байна. Цөсний ерөнхий сувгийн голч нь Eresssler ба бусад /1987 он/, Lorenz /1992 он/ нарын дүгнэлттэй ойролцоо байна.
1. Монгол хүмүүсийн элэгний баруун дэлбэнгийн босоо хэмжээ 123,7-132,2 мм, зүүн дэлбэнгийн босоо хэмжээ 57,2-64,3 мм, баруун дэлбэнгийн өнцөг 73-75 градус, зүүн дэлбэнгийн өнцөг 44-46 градус тус тус байгааг тогтоов.
2. Үүдэн венийн голч 9,27-10,6 мм, дэлүүний венийн голч 8,3-9,5 мм, дээд чацархайн венийн голч 8,8-9,7 мм байна.
3. Цөсний хүүдийн урт 9,45-11,3 см, өргөн 3,47-4,45 см, өндөр 3,34-4,4 см, цөсний хүүдийн ханын зузаан 1,8-2,1 мм, цөсний ерөнхий сувгийн голч 2,5-4,1 мм байна.