Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : ксенопертузат, грануляци, эпителяци, гахайн дэлүү, эндотоксин, энтерсорбци
Үр дүн
Бид ходоод гэдэсний шархтай 12 өвчтөнд уламжлалт эмчилгээний дэвсгэрт гахайн дэлүүнээс гаралтай ксеноперфузат өдөр бүр нэгж тунгаар уулгасан.
Судалгаанаас үзэхэд перфузатыг уулгасны дараа өвчтний зовиур өвдөлт багасч, ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг багассан. Эмчилгээний дараа 3-5 дахь хоногт диспепсийн шинж тэмдэг бүрэн арилсан нь ажиглагдсан.
Дурангийн шинжилгээгээр 7-10 дахь хоногт шархлааны хэмжээ, үрэвсэл багассан, фибринийн өнгөр нимгэрч, шархны зах нь гөлгөр болж хаван арилсан байв. Цаашдаа 14-17 дахь хоногт шарх анин эд-эсийн грануляци, эпителяци давамгайлж, регенераци болсон байлаа. Бидний анхны эмчилгээ, сувилгааны урьдчилсан үр дүнгээс гарахад гахайн дэлүүний био бэлдмэл перцузатыг дотуур хэрэглэхэд ходоод ба гэдэсний үрэвсэл, шархлааны эдгэрэлт түргэсч эмчилгээний үр дүн сайтай нь нотлогдсон ирээдүйтэй болох нь харагдав.