Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 004
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 450.0 мян.төг
Түлхүүр үг : хөргөлт, хүчилшил, шүлтшил, хийн солилцоо, зохиомол эргэлт, суурь
Үр дүн
Мэдээгүйжүүлгийн эхэнд цусны хийн үзүүлэлтүүдийн дунджаар амьсгалын шалтгаантай ээнэгшил бүхий хүчилшил, мэдээгүйжүүлэг гүнзгийрэн жигдэрсэн үед дээрх өөрчлөлт багассаар хэвийн хэмжээнд орсон.
Хөргөлт явагдаж гүнзгийрэх явцад амьсгалын шалтгаант шүлтшил тийш хэлбийсэн хандлагатай байв.
Цусны урсгалыг сэргээж, цусны хөдлөл зүйг хэвшүүлэх явцад артерийн цусанд ээнэгшил бүхий бодисын солилцооны хүчилшил тодорхойлогдсон. Энэ нь цусны урсгалыг зогсоосон хугацаатай шууд эерэг хамааралтай байсан
Окклюзийн дараа зүрхний ажиллагаа бүрэн тэнцвэржин, биеийн халууныг хэвийн болгох явцад хийн үзүүлэлт хэвийн хэмжээнд хүрсэн.