Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1998
Санхүүжилт: 14 ñàÿ¥ мян.төг
Түлхүүр үг : улалж, хаг, хөвд, гуурст ургамал, садан, төрөл, ургамлын сан, гербари, цуглуулга
Үр дүн
1. Улаанбаатар орчмын нутагт тохиолдох улалжийн төрлийн ургамал 4 дэд төрөл, 21саданд хамаарах 49 зүйл, нэг дэд зүйлээс бүрдэж байна.
2. Монголын ургамлын аймагт (Губанов 1996) 1 зүйл,( C.novovegica Retz) хэнтийн тойрогт 1 дэд зүйлийг (.orbicularis subsp. altaica( Boott) Egor) тус тус бүртгэв.
3. Улаанбаатар орчмын нутагт тохиолдох улалжийн төрлийн ургамлын дэд төрлийг баг цэцгийн бүтцээр, саданг баг цэцэг, үндэслэг ишний бүтэц, уутанцарын онцлогоор, зүйл, дэд зүйлийг иш, навч, уутанцар, түүний шадар хайрсны онцлогоор ялган таних түлхүүр бичгийг монгол хэл дээр бичсэн нь ургамал судлаачид, биологийн багш, оюутан сурагчид, сонирхогчдын хэрэгцээнд хүрэх боломжтой
4. Ойролцоо зүйлүүдийг ялгаж салгахад түүний навчны илтэсний дотоод бүтэцийн ялгаа зохих үр дүн өгч байна.
5. Биологийн хүрээлэнгийн ургамлын санд байгаа 1600-аад хуудас улалжийн цуглуулгыг эмхлэн цэгцлэхэд 4 дэд төрөлд хамаарах 26 садангийн 68 зүйл ургамал байгааг тогтоов