Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1998
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : байгаль, цаг уур, малын төрөл, зах зээл, малын гаралтай бүтээгдэхүүн, мэдээлэл, судалгаа
Үр дүн
1. Малчин өрх нь мал аж ахуйг эрхэлж ирсэн нүүдлийн бэлчээрийн со¸л иргэншлийн өвөрмөц шинжийг агуулсан байна. Монголын мал аж ахуй (МАА) нь хүний хүчин зүйлсээс гадна газар, бэлчээр, тэжээл, өвс, ургамал, хашаа байр, тоног төхөөрөмж, цаг агаарын харилцан уялдаатай (иж бүрэн) цогцолбор үйл ажиллагаа шаарддагаараа өвөрмөц шинжтэй юм.
2. Малчин өрхийн хүрээнд буй болсон малын ашиг шим нь жинхэнэ үйлдвэрлэгч малчинд биш, харин МАА-н түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдийн ашгийн хуримтлал болж ирсэн байна. Ийнхүү малын ашиг шимийн үнэлэлт эх үүсвэр буруу хуваарилагдаж ирсэн нь малчин өрхийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин тогтвортой өсч чадахгүй байгаагийн тодорхой хувийг эзэлж байна.
3. Малчин өрхийн хөгжлийг нийтэд нь авч үзвэл зогсонги байдалтай байна. Малчин өрхийн бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашигтай болгохын тулд бэлчээрийн МАА-н уламжлагдаж үлдсэн шалгарсан аргыг бэлчээр-байран маллагааны хэлбэрт үе шатлалтай шилжүүлэх замаар малын тогтвортой өсөлтийг хангах нөхцлийг бүрдүүлж, МАА-н түүхий эдийг боловсруулах арга замуудыг ашиглаж, орлого хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой.