Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1998
Санхүүжилт: 924.4 мян.төг
Түлхүүр үг : халдварт өвчин, паразиттах өвчин, төлбөрт үйлчилгээ, жишиг үнэ, удирдлага, зохион байгуулалт
Үр дүн
Судалгаанаасмалын өвчлөл, хорогдол нутаг орны газар зүй, экологийн онцлогтой уялдан гардаг нь харагдаж байгаа бөгөөд гоц халдварт өвчин Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Дорноговь зэрэг аймагт илүү гарч байгаа тул ямар өвчин ямар төрлийн мал дээр зонхилон гардаг, өвчний гарах магадлал ямар байдаг зэргийг нарийвчлан судалж, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох нь нийгэм, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой.
Гол зонхилон гардаг өвчнүүдийн гарах магадлалыг сүүлийн 15 жилийн дунджаар 15 төрлийн өвчин дээр судалж үзэхэд халдварт өвчин, цусан халдвар, дуут, сохор догол, сахуу, иж балнад, хамуу, гуур, бөөрөнхий хорхой, туузан хорхой зэрэг 11 төрлийн өвчин бүх төрлийн мал дээр 100%, ширх 67%, лейкоз 60%, бруцелл¸з 40% гарах магадлалтай байна. Иймд өндөр магадлалтай гол зонхилон гардаг өвчнүүдээс мал сүргийг урьдчилан сэргийлэх, эмчлэх, бруцелл¸з өвчнөөс эрүүлжүүлэх, түүний эсрэг биотарилга үйлдвэрлэх, орон нутагт хүргэх, хуваарилах явдлыг өргөтгөх хэрэгтэй гэж үзлээ.
Малын өвчлөлд тодорхой хяналт тавьж, урьдчилан сэргийлэх үйлчилгээ явуулж, эмчлэх хувилбар эдийн засгийн үр ашигтай болох нь судалгаагаар нотлогдож байна.