Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тэжээлийн шинэ таримал нутагшуулалт



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 1996-1998

Санхүүжилт: 6710.2 мян.төг

Түлхүүр үг : үржлийн итгэлцүүр, дундаж ургац, ургамлын өндөр, түрүүний урт, үрийн тоо, найлзууршилт, өвөлжилт, ургах эрчим, со¸ололт

Үр дүн

Бид богино хугацаанд дараах үндсэн үр дүнд хүрсэн юм. Үүнд:
1. Төв, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн зарим сумдаар БНСУ-аас зохион байгуулж явуулсан экспедицид оролцож нутгийн дагуур өлөнгө, ерхөг, гишүүн, сонгино, согоовор зэрэг экотипийн цуглуулга хийж, эх материалаа баяжуулж, сонголт явуулав.
Сонголтын үр дүнд Хэрлэнбаян-Улаан /¹23843/, Хорго /¹23844/, Жанхай /¹23846/ гишүүн, Жанхайн саман ерхөг /¹23847/, Алаг-Эрдэнийн хиаг /¹23848/, Баруунбүрэнгийн дагуур өлөнг /¹23845/-д оновчтой саналын гэрчилгээ авч судалгааны үр дүнг баяжуулж, баталгаажууллаа.
2. Царгасны Т-67 , ПШ-2 ирээдүйтэй хэлбэр, Согооврын СибНИИСХоз-189 Сибирь өлөнгийн Нутгийн , дагуур өлөнгийн Хөдөө арал сорт, ерхөгийн Хэрлэнбаян-Улаан хэлбэрт анхдагч үрийн аж ахуйн судалгаа явуулав. Үүний үр дүнд сорт, хэлбэр бататгах, питомникийн га тутмаас царгасны Т-67 , ПШ-2 хэлбэр 0.5-0.6, согооврын СибНИИСХоз-189 сорт 3.5-3.6, дагуур болон сибирь өлөнгийн Хөдөө арал , Нутгийн , сорт, хэлбэр 5-7, ерхөгийн Хэрлэнбаян-Улаан 0.8-1.2ц үр тус тус авах боломжтойг илрүүлэв.
3. Дагуур болон сибирь өлөнгийн сайжруулсан хэлбэрийг баталгаажуулах туршилт судалгааны хугацаанд дагуур өлөнгийн Хэрлэн хэлбэрийг Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуйн Сайдын 1996 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/101 тоот тушаалаар Хөдөө арал нутагшсан сорт болгож баталгаажуулсан. Энэ нь тус улсын олон наст үет ургамал дотроос анхны томоохон шийдэл, дэвшил болов. Ийм учраас энэ үр дүн нь манай төслийн гол цөм, гол бүтээл болж байгаа билээ.
4. Тэжээлийн олон наст ургамлын селекцийн судалгааны дүнд царгасны Т-62 , ПШ-2 ирээдүйтэй хэлбэрийг 1997 онд улсын сорт сорилтод шилжүүллээ. Энэ нь үр, селекцээр ажилладаг судлаачдын томоохон бүтээлийн нэгд тооцогддог байна.
5. Үрийн аж ахуйн судалгааны үр дүнд тэжээлийн үхэр манжингийн Эсти-Наэрис сортыг таримал ургамлын сорт сорилтын улсын комиссын 1997 оны ээлжит хурлаар хэлэлцүүлж Төв аймгийн Батсүмбэр сумын нөхцөлд нутагшуулж, түүний элит үр гаргах, анхдагч үрийн аж ахуйн судалгаа явуулах эрх олж авлаа.
6. Нутагшсан ба ирээдүйтэй сорт хэлбэрийн сорт бататгах питомникт хийсэн судалгааны үр дүнд Ерхөгийн нутгийн хэлбэр тарималжуулах арга /1998, ¹1390/, Зусах хөх тарианы ургац нэмэгдүүлэх арга /1998, ¹1398/, Сорт бататгах талбарт дагуур өлөнгө тарих арга /1998, ¹1394/, Сорт бататгах талбарт согоовор тарих арга /1998, ¹1395/, Сорт бататгах талбарт царгас тарих арга /1998, ¹1396/, Сорт бататгах талбарт сибирь өлөнгө тарих арга /1998, ¹1397/, Дагуур өлөнгийн элит үр гаргах арга /1999, ¹1498/, Ерхөгийн элит үр гаргах арга /1999, ¹1499/, Царгасны элит үр гаргах арга /1999, ¹1500/, Сибирь өлөнгийн элит үр гаргах арга /1999, ¹1497/ гэсэн 11 шинэ бүтээл гаргаж холбогдох патент авч баталгаажуулсан болно. Энэ нь Монгол улсад тухайн салбарт судалгааны чиглэлийн анхны патентлагдсан бүтээл болсон юм.
7. Төслийн туршлага судалгааны эх материалд тулгуурлан үрийн дараах стандартуудыг боловсрууллаа. Үүнд: Дагуур өлөнгийн элит үр /MNS 4789-99/, Соргүй согооврын элит үр /MNS 4790-99/, Үхэр манжингийн үр /MNS 4794-99/, Эмзэг түрүүт өлөнгийн үр /MNS 4793-99/, Хошооны үр /MNS 4792-99/, Зусах рапсны үр /MNS 4791-99/, Судан өвсний үр /MNS 4795-99/ зэрэг Монгол улсын 7 стандарт боловсруулж Стантартчилал хэмжил зүйн үндэсний төв зөвлөлөөр батлууллаа.
8. 1996-1997 онд Согооврын СибНИИСХоз-189 8 Сибирь дагуур өлөнгийн Хөдөө арал , Нутгийн , царгасны ПШ-2 , ерхөгний Хэрлэнбаян-Улаан хэлбэр тус бүрт дөрвөлжин үүрлүүлж тавьсан 500-1100 бодгаль ургамал бүхий сорт, хэлбэр бататгах питомник байгуулав.
9. Нутагшсан ба ирээдүйтэй сорт, хэлбэрийн анхдагч үрийн аж ахуйн олон жилийн судалгаагаар шинэ нэрийн бүтээгдэхүүн, шинэ сорт, хэлбэр бий болгож болохыг бидний туршилтын үр дүн харууллаа.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 тэжээлийн ургамлын Монгол улсын тарих үрийн стандарт 7, оновчтой санал 5, шинэ бүтээл 11 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД