Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : гормон эмчилгээ, плазмаферез эмчилгээ, оптикомиелит хэлбэр, нугасны ус, ликвор, миелин
Үр дүн
Судалгаанд нийт 54 өвчтөнг хамруулсан. Эдгээрээс 36 эм (56.6%), 18 эр (43.3%) ба энэ өвчин эмэгтэйчүүдийг илүү хамарч байна.
Өвчлөгсдийн дундаж нас нь 23-40 насанд -49, 50-60 насанд-5 өвчтөнд Түгмэл хатуурал өвчин илэрсэн.
Бүгд 54 өвчтний материалд клиник-лабораторийн шинж байдлыг судлахад 32 өвчтөнд (59.2%) тархи нугасны хэлбэрээр, 8 өвчтөнд (14.8%) нугасны хэлбэрээр, 14 өвчтөнд (25.9%) оптикомиелит хэлбэрээр өвчин эхэлсэн байна.
Нийт 48 өвчтөнд иммуны шинжилгээ хийгдсэнээс зөвхөн 28 өвчтөнд (58.3%) Im G өндөр гарсан байна. Нугасны усны шинжилгээ 35 өвчтөнд хийгдсэнээс 4 өвчтөнд (11.4%) ликвор уураг ихтэй гарсан байна. Тус оношийн дагуу 38 өвчтөнд гормон эмчилгээ, 16 өвчтөнд шинж тэмдгийн эмчилгээ хийгдсэн ба плазмаферез эмчилгээг 7 өвчтөнд хийсэн байна.
Вирусын халдвар өвчин үүсгэх риск хүчин зүйлийн зонхилох хувийг эзэлж байна.