Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2001
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : Chrysantemum zawadskii Herb, Populus suavolens Fish, Pinus sibirida Du Tour, Ribes nigrum L, метилжүүлэх, ацетилжүүлэх, ангижруулах, глюкозидынхолбоо, сесквитерпеноид, биогенез, монотерпеноид
Үр дүн
1. Chrysantemum zawadskii Herb, Populus suavolens Fish, Pinus sibirida Du Tour, Ribes nigrum L - 4 овгийн 4 зүйл ургамлын эфирийн тосны бүрдэл, бүрэлдэхүүнийг хромато-масс-спектрийн аргаар судлан 230 терпиноид, 114 сесквитерпеноид, 116 монотерпеноид, үүнээс 104 хүчилтөрөгчит терпеноидыг таньж тодорхойлов
2. Анхилуун улиасны нахианаас 14 фенолт нэгдлийг тодорхойлсны дотор кафейны хүчлийн 4 эфирийг байгалиас анх удаа таньж эдгээр эфирүүд нь Staphyllococcus aurens 209 ба Bacillus sublitis 168 зэрэг бактерийн өсөлтийг 80% зогсоож байгааг in virto аргаар туршсан биологийн туршилтаар тогтоолоо
5. Chrysantemum zawadskii Herb цэцгийн эфирийн тосонд агуулагдаж байгаа азулен ба түүний уламжлал нэгдлүүд нь нафталины уламжлалд шилжиж болох биогенезисын анхны таамаглалыг дэвшүүллээ
4. Судалгаанд хамрагдсан 4 овгийн 4 зүйл ургамалын эфирын тосны бүрдэл, Сибир нарс, үхэр нүдний навчны эфирийн тосны терпеноидуудын хувьсах хуримтлагдах зүй тогтлыг судлан үзэхэд вегетацын хөгжлийн шат ахих тутам сесквитерпеноид болон хүчилтөрөгчит терпеноидууд эрчимтэй нийлэгжиж байгаа нь монгол орны экологийн өвөрмөц нөхцлөөс хамаарч байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.