Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1998
Санхүүжилт: 2000.0 мян.төг
Түлхүүр үг : хүнсний нэмэлт, будаг, өвчлөл, стандарт, хүнс, хяналт
Үр дүн
Хүнсний томоохон үйлдвэрүүд болон нарийн боов, зайрмаг, ундааны хувийн үйлдвэрүүдэд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтүүдийг системтэй бүртгэдэггүй, тэдгээрийн хэрэглээ, эрүүл мэндийн нөлөөлөлд тавих хяналт сул байгааг тогтоосон. Судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд 70 нэр төрлийн, 13 ангиллын хүнсний нэмэлт хэрэглэж байна. Цаашид ялангуяа БНХАУ-с оруулж ирж байгаа хүнсний будаг нэмэлтүүдийг хими, хор судлалын шинжилгээнд оруулж, тэдгээрийн хурц болон архаг хордлого үүсгэх нөлөөллийн судалгаа зайлшгүй хийх, улмаар хүнсний будаг нэмэлтийн судалгааг хүн амын дундах харшил, хавдрын өвчлөлтэй харьцуулан судлах шаардлагатай.
Удирдагч