Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 0001
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1998
Санхүүжилт: 0.0 мян.төг
Түлхүүр үг : газар, хагарал, хөдлөл, станц, сейсмологи, нутаг, автомат
Үр дүн
Наран уулын орчимд байрлуулсан 5 станцыг өөр хооронд нь ойр геометрийн зөв хэлбэртэй байрлуулсан нь газар хөдлөлтийн голомтонд үүссэн сейсмик долгионы хугацаа, голомтын гүнийг өндөр нарийвчлалтай тодорхойлох шинэ арга зүй дээр үндсэлсэн болно. Ховд станцын төвд газар хөдлөлтийг бүртгэн авах OPALES , CRISTAL системүүдийг шинээр суурилуулсан .Тэдгээрийн бүртгэсэн мэдээллийг боловсруулах FONYX программыг шинээр суурилуулсан нь техник технологийн томоохон дэвшил болов. 1997-11 сараас 1998-5 сарын ажиглалтын материалаар газар хөдлөлтийн голомтын гүн, төвийн тархалт зэрэг хэмжигдэхүүнүүд бүс нутгийн тектоник хөдөлгөөн, эдэвхитэй хагаралтай уялдах шүтэлцээг тогтоосон болон магнитуудаар ангилсан тоон хамааралд дүн шинжилгээ хийснээр сейсмологийн судалгааны нэг чухал хэрэглэгдэхүүн болсон газар хөдлөлтийн гүнийг тодорхойлох боломжтой болсон. Байнгын станцын ажиглалтын материалыг боловсруулан 1995-97 оны Монголд болсон газар хөдлөлтийн катологи, бюллетень зохиосон. Газар хөдлөлтийн төв тодорхойлох EPIC-88 программын шинэчилсэн хувилбарыг хэрэглээнд оруулснаар газар хөдлөлтийн төв болон голомтын гүнийг тодорхойлж чаддаг болсон.Үндсэн баллыг нарийвчлахдаа сейсмик долгионы хурд, үе, амплитууд хамгийн бага өөрчлөгдөх хадан хөрсийг эталон болгон сонгохдоо хадан хөрсний сүвлэг чанар, нар салхины эвдрэлд орсон зэрэглэл, түүгээр тархах сейсмик долгионы хурдны хэмжилтийг зохих түвшинд хийж баллын зөрүүг тооцох шаардлагатайг судалгаа харуулж байна. Хот байгуулах, улмаар хөгжүүлэх төлөвлөлтөнд болзошгүй хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх аюулын үнэлгээг тогтоох газар хөдлөлтийн бичил мужлалын судалгааг инженер сейсмологийн иж бүрэн аргаар хийсэн судалгааны үр дүн цаашид манай улсын тодорхой хот суурин, томоохон үйлдвэрийн талбайд энэ ажлыг хийхэд баримтлах үндэслэл болох юм.
Удирдагч