Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1998
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : хэт ягаан цацрагийн уур амьсгал, хэт ягаан цацрагийн эрчим хэмжигч, агаар мандлын бохирдол, озоны хомсдол, хагас дамжуулагч детектор, агаар мандлын тунгалагжилт, нарны бүтэн хиртэлт
Үр дүн
- Нарны цацрагийн хэмжилтэнд зориулагдсан орчин үеийн электрон схем бүхий интенсиметрийг зохион бүтээсэн нь, Au-GaP детектор, УФС-2 фильтертэйгээр нарны хэт ягаан цацрагийг байнга бүртгэх боломжтой боллоо. Цаашид багажийн калибровкийг нарийвчлан хийх болно.
-Багажийн 10, 10, 10 хуваарууд дээрх заалтуудын хоорондын болон микроамперметрийн заалтуудын хоорондын хамаарлыг тогтоолоо. Эдгээр хамаарлуддыг /томъ¸о 1,2,3/ цаашид олон хэмжилтээр нарийвчлах болно.
-Нарны нийлбэр цацраг дахь хэт ягаан цацрагийн эзлэх хувийг нийдбэр цацрагийн хэмжээнээс хамарааруулан судалж энэ хамаарал нь сар улирлаар өөр өөр байдгийг тогтоов.Энэ нь агаар мандлын тунгалагжилтын сар улирлын динамиктай холбоотой байж болох юм. Энэ хамаардууд нь ердийн актинометрийн хэмжилтээр нарны хэт ягаан цацрагийн хэмжээг үнэлэх боломж олгож байна.
-Энд боловсруулсан хо¸р ойролцоо аргаар агаар мандлын тунгалагжилтыг тодорхойлоход хэдэн цагийн туршид хэмжилт хийгдсэн байх шаардлагагүй, үүлний чөлөөгөөр хийгдсэн ганц нэг хэмжилт ч энэ зорилгод хангалттай юм. Үүгээр энэ арга давуу талтай бөгөөд агаар мандлын оптик төлөвийг хянах албаны чанарьтай зорилгод тохиромжтой
-Бидний хэрэглэсэн 2 арга 7,9 томъ¸о хангалттай нарийвчлалтайгаар өөр хоорондоо сайн тохирч байна.
-Бид Альбедо р-ийн 0,44, 0.5, 0.6 гэсэн утгууд дээр тооцоо хийсэн ба дүнгүүд нь ойр байна. Өөрөөр хэлбэл з-ийн утгаас сул хамаарч байна.
-Үзэгдэгч гэрлийн мужид бидний хэмжилт тооцоогоор Р=0,72 гэсэн дундаж утга гарч байхад Бугерийн Р=0,89 байна. Хэт ягаан цацрагийн мужид биднийх Р =0,30 байхад Бугерийн аргаар 0,58 гарч байна. Иймд хэт ягаан цацрагийн мужид Бугерийн арга хэт өсгөгдсөн утга өгч байна гэж үзэв