Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1988-1988
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : чихэр, тэжээл, бичиг, гурил, цавуу, шугам
Үр дүн
Хүнсний түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах сэдвийн хүрээнд Өрмөнцөр үйлдвэрлэлийн явцад гарч буй буцалт ашиглан шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний жор, технологи боловсруулах, ажлын дагуу туршилт, судалгааг 2 чиглэлээр явуулсны үр дүнд өрмөнцөрийн бат бэх чанарыг сайжруулсан, өрмөнцөрийн хавтангийн үйрмэг ашигласан шинэ нэрийн Сүүн ирис чихэр үйлдвэрлэх жор, технологи боловсруулсан нь тухайн үйлдвэрлэлд гарч буй буцалтын хэмжээг бага боловч бууруулах, түүхий эдийн нөөцийг зохистой ашиглахад зохих хувь нэмэр орууллаа. 1.Өрмөнцөрийн хавтангийн чанарыг /бат бэх, бүтэц/-ийг сайжруулах зорилгоор өөрийн орны түүхий эд болох бал бурмыг чанар сайжруулагчаар ашиглах туршилт явуулсан нь үр дүнтэй боллоо. 1 тн өрмөнцөрийн хавтан бэлтгэхэд 2.0 кг, нийт өрмөнцөр үйлдвэрлэлтэд жилд ойролцоогоор 430.0 кг бал бурам шаардлагатай. Энэ бүтээгдэхүүний өртгийг 2.2 мян.төгрөгөөр нэмэгдүүлж байгаа хэдий боловч гарч буй буцалтыг бууруулах, үргүй зардлыг багасгах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаас нь авч үзвэл илүү үр ашигтай юм. Бал бурмыг хавтангийн чанар сайжруулагчаар ашигласнаар хавтангийн бат бэх чанар бал бурамгүй жороор бэлтгэсэн хавтангийнхтай харьцуулбал 16.9%-иар дээшилснээс гадна нийт үйлдвэрлэлтэд эзлэх нийт буцалтын хэмжээ 30.0%-33.0%-иар бууруулах боломж бүрдэж байна. Бал бурмыг хавтангийн чанар сайжруулагчаар ашиглахад ТЧҮН-ийн жигнэмэгийн үйлдвэрт нэмэгдэл тоног төхөөрөмж, хүн хүч шаардагдахгүй.
Удирдагч