Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 214567
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1993-1996
Санхүүжилт: 980.0 мян.төг
Түлхүүр үг : хөвчрөлт тал саа, эмгэг хөдөлгөөнт хэлбэр, хо¸рч тал саа, хүчилтөрөгч, дутмагшил, гажиг хөгжил
Үр дүн
Судалгааны үр дүн
1. Манай оронд хүүхдийн тархины саа /ХТС/ өвчин 1000 хүүхэд тутамд 1,89+-0,38 тохиолдож байна. /1991-1995/
2. Хүүхдийн мэдрэлийн өвчлөлийн 4,6%, перинатал үеийн тархины эмгэгийн 17,3%-ийг ХТС тус тус эзэлж байна. Харин эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн дотор перинатал үеийн тархины эмгэгийн 28,29%-ийг ХТС эзэлж байна.
3. ХТС өвчний эмнэл зүйн хэлбэрүүдийн хувьд хөвчрөлт тал саа 45,8%, хо¸рч тал саа 25%, хөвчрөлт хос саа 12,5%, булчин үл хөвчрөх хэлбэр 12,5%, эмгэг хөдөлгөөнт хэлбэр 4,2% тохиолдож байна.
4. ХТС өвчин 1000 хүүхэд тутамд 1-2 насанд 6,8+-2,26, 3-аас дээш насанд 0,7+-0,41-1,62+-0,72 тохиолдож нас ахих тусам ХТС-аар өвчлөгсдийн тоо буурч байна.
5. Тархины саатай хүүхэд тарүүлсэн эхчүүдийн 47,2% нь 20-30 настай тулгар төрөгч нар байлаа.
6. Өртөмтгий бүлгийн хүүхдүүдийн 92,2% нь төв мэдрэлийн тогтолцооны ямар нэг эмгэг өөрчлөлттэй байсны 29,9%-д ХТС өвчин илэрсэн.