Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1993-1996
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : улаан хоолой, ходоодны дотоод орчин, салстын үрэвсэл, архаг үрэвсэл, халуун
Үр дүн
1. Дурангийн шинжилгээний 3 жилийн дүнгээс эмнэлэгт үзүүлэгсдийн дотор ходоодны архаг үрэвсэл 1000-д 254, 12 нугалаа гэдэсний архаг үрэвсэл 361 байгаа ба хоол боловсруулах замын эмгэгээр 8-16 насны охидууд илүү олонтаа өвчилж, хоол боловсруулах замын дурангийн шинжилгээ хийлгэж буй 10 хүүхэд тутмын 3 нь хоол боловсруулах замын дээд хэсгийн эмгэгтэй байх нь ажиглагдлаа.
2. Халдварт шар өвчин нь хоол боловсруулах замын дээд хэсгийн эмгэг үүсгэх халгаат хүчин зүйл болохыг тогтоолоо.
3. Ходоодны болон, ходоод 12 нугалаа гэдэсний үрэвсэл нь өнгөц хэлбэрээр илүү элбэг тохиолдож байгаагаас гадна уул үрэвсэл удаан хугацаагаар үргэлжилбэл тархмал хэлбэрээр эдийн гүн рүүгээ шилждэг байна.
4. Ходоод 12 нугалаа гэдэсний болон ходоодны үрэвслийн үед эдийн хэмжилтийн шинжилгээтэй нь харьцуулахад 96.2-98.5 хувьд тохирсон.
5. Ходоод 12 нугалаа гэдэсний дуран шинжийн Дк-18,49 Ук-0,11 байгаа нь уг эрхтний эмгэгийг оношлох бүрэн боломжтой байна.