Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1997
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : биеийн өндөр, цээжний бүслүүр, биеийн жин, толгойн бүслүүр, антропометрийн үзүүлэлт
Үр дүн
1. Улаанбаатар хотын 4-7 насанд хүүхдийн өндөр дунджаар хүү ба охинд 20,19 см, 20,40 см-ээр; биеийн жин 6098 г, 5389 г-аар; цээжний бүслүүр хэмжээ 4,91 см, 5,02 см; толгойн бүслүүр хэмжээ 1,45 см, 1,10 см-ээр тус тус нэмэгдэж байна.
2. Өсөлтийн анхдагч үсрэлт эмэгтэй хүүхдэд Улаанбаатар хот, тал хээрийн бүсэнд 4-5 насанд, хангайн бүсэнд 5-6 насанд, говийн бүсэнд 6-7 насанд; эрэгтэй хүүхдэд Улаанбаатар хот, хангайн бүсэнд 5-6 насанд, говь, тал хээрийн бүсэнд 6-7 насанд ажиглагдаж байна.
3. Улаанбаатар хотын 4-7 насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилд хурдсалт явагдаж байгаа эсэхийг 20 жилийн өмнөх судалгаатай харьцуулж нас хүйсний ангилалаар биеийн өндөр, жин, цээжний бүслүүр хэмжээсийг хамарч тодорхойлоход бүх үзүүлэлтийн 25%-д нь тооны үнэн магадлалтайгаар хурдсал явагдсаныг тогтоов.