Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1997
Санхүүжилт: 960.0 мян.төг
Түлхүүр үг : уушигны хатгаа, бронхит, плеврит, ларингит, Грам сөрөг бактериуд, ангина
Үр дүн
Судалгааны дүн
1. Амьсгал уушигны эрхтний өвчний эмнэлзүйн сорьцоос илэрсэн нянгууд, Грам сөрөг бактери нь цочмог архаг хэлбэрийн уушигны хатгаа, идээт үрэвсэл, мэс заслын шархны идээрлийн гол үүсгэгчид байсаар байна.
2. Хот суурин газрын хүн амын нягтрал, амьдралын түвшин, ахуй хангамж, хийн мандлын агаарын бохирдол, цаг агаарын эрс тэс байдал нь өвчлөлд нөлөөлөх хүчин зүйл болж өвчин хүйтэн сэрүүний улиралд ихэсч буй нь хамрагсдын 60-70%-д ажиглагдаж байна.
3. Өвчлөгсдийн 42,6% нь 0-2 насны хүүхдүүд, 19,1% нь цэцэрлэг сургуулийн бага ангийн хүүхдүүд өвчилж байна.
4. Үүсгэгчийн эсрэг мэдрэг антибиотекоор эмчилгээг хийхгүй 2-3 антибиотек хавсарсан эмчилгээг хийж амны хөндий, гэдэсний ашигтай нянгуудыг устгаж Грам сөрөг нянгууд болон хөгц мөөгөнцөр, стафилококкын үржлийг 20% хүртэл нэмэгдүүлж байна.