Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1997
Санхүүжилт: 1000.0 мян.төг
Түлхүүр үг : хар тугалга, зэс, төмөр, кадьмий, нүүрс, автомашин
Үр дүн
Судалгааны үр дүн
1. Улаанбаатар хотын цасны усанд 1994-1995 онуудын дундажаар хар тугалга 0.0473 мг/м3, зэс 0.0013 мг/м3, цайр 0.0036 мг/м3, марганец 0,0098 мг/м3, төмөр 0.175 мг/м3 агуулагдаж байна.
2. Улаанбаатар хотын цасны усны хүнд металлын дундаж агууламжийг хяналтын /фон/ цэгийнхтэй харьцуулж үзэхэд хар тугалга 95 хувиар, зэс 30 хувиар, цайр 56 хувиар, төмөр 22 хувиар, кадьми 24 хувиар тус тус илүү байгаа нь агаар нь агаар бохирдуулагч эх үүсвэрээс агаарыг бохирдуулж байгааг шинжилгээний дүн тоон үзүүлэлтээр харуулж байна.
3. Шинэ ба хуучин цасанд агуулагдах хорт бодисын ялгааг t критерээр магадлахад хар тугалгын агууламжийн хувьд батлагдаж /t>2/ бусад бодисын хувьд статистик магадлалгүй байлаа.
4. Цасны усны шинжилгээний дүнгээс харахад Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг химийн хорт бодисын агууламжаар их, харин Сүхбаатар дүүрэг харьцангуй бага байна.