Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1994-1996
Санхүүжилт: 903.9 мян.төг
Түлхүүр үг : липид, холестерин, артерийн даралт, фиброзон товруу, триглицерид, шиффийн суурь
Үр дүн
Судалгааны үр дүн
1. Уулархаг нутагт амьдардаг Монгол хүмүүст зүрхний ишеми өвчин /ЗИӨ/-ийг үүсэхэд нөлөөлөх гол хүчин зйүл нь сэтгэл санааны дарамт хямрал, байгаль орчин, цаг агаарын нөлөөлөл, өндөр уулын гипоксийн нөхцөл болдог байна. Хоол хүнсэндээ өөх тос ихтэй махан бүтээгдэхүүн, давс ихээр хэрэглэх нь ЗИӨ-ийг үүсгэхэд гойд нөлөө үзүүлдэггүй болох нь харагдав.
2. Өндөр уулын бүсийн хүмүүст ЗИӨ-ий эмгэг жамд липидийн хямралаас илүү липидийн хэт исэлдэх явц илүү чухал байр эзэлдэг гэж үзлээ. Өндөр уулын гипоксийн нөхцөлд липидийн исэлдэх процесс эрчимжиж мембран болон лизосомын ферментүүд идэвхжсэнээс эсийн мембран дээр диений конъюгат, малон диальдегид, шиффийн суурь зэрэг бодисууд хуримтлагддаг. Үүнээс болж кардиомиоцит ба түүний органеллууд хөөж, эсийн мембран тэлэгдэн гэмтдэг бололтой.
3. Монголчуудын дунд ЗИӨ бүдэг, далд хэлбэрээр явагдаж байна. ЗИӨ өвөрмөц зовиураас гадна ихэнх тохиолдолд (51.73+4.68%) өвөрмөц бусзовиураар илэрдэг. Мөн онцын зовиургүй боловч ЗЦБ-т өөрчлөлт гарч илэрдэг (21.93+3.9%) тохиолдол ч байна.