Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1997
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : хөнгөн үйлдвэрлэл, голт механикм, ганхалт, татах чадвар, гадаргуу, үрэлт, эргэлт
Үр дүн
Машин, тоног төхөөрөмжийн голт механизмын онолын үндсийн судалгааг ганхалтын процесс, хос голын материал татах чадвар, хос голд материалыг бэхлэх нөхцөл, голт механизмын хүчний шинжилгээ, шүргэлцэх гадаргуу дахь хүчдэлийн тархалт, голуудын ажиллагаанд нөлөөлөх динамик хүчин зүйл, хос голын дамжуулгын механизмын энергийн алдагдал зэрэгт хийж, түгээмэл хэрэглэгддэг голуудын хийц, гүйцэтгэж байгаа үүрэг, ажиллагааны онцлог байдлыг тодруулан гаргаж, түүнээс нь хамааруулан ангилалт хийсэн. Онолын судалгаандаа тулгуурлан материалыг залгах залгаас о¸оны хэлбэр, утасны бат бэх, бэлэн бүтээгдэхүүний агшилт, суналт, үрэлтийн коэффициент, дамжуулгын механизмын хэрэгцээт чадал, энергийн алдагдал, ноосны чийглэг голын шахах хүчнээс хамаарах зэрэг туршилтыг үйлдвэрлэл дээр болон лабораторид хийсэн.
Удирдагч