Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1993-1995
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : цахиурорганик нэгдэл, органик бодис, цеолитын, төрлийн эрдэс, томсонит, кварц, адуляр, брюстрит,
Үр дүн
1. Биологийн идэвхтэй цахиурорганик амид, эфир зэрэг 20 гаруй шинэ нэгдлийг нийлэгжүүлж бүтэц байгууламжийг нь ИК.Н ЯМР, С ЯМР, масс-спектрийн болон элементийн микроанализын аргуудаар тогтоожээ
2. Түмэнцогтын районы элсэрхэг шороон хөрсний органик бүрэлдэхүүнийг судлах ажлаар фенотиазин ба 688 II гэсэн хо¸р шинэ нэгдлийг дангаар ялган бүтэц байгууламжийг тогтоон уг шороонд агуулагдах амин хүчлийн бүрэлдэхүүнийг хроматографийн аргаар судлан тогтоосон
3. Амьтны гаралтай зарим тосыг химийн аргаар боловсруулж гадаргуугийн идэвхтэй бэлдмэл-сульфожуулсан тос, тосны хүчлийн диэтанламин ба триэтаноламины давс гаргах, тосолгооны материалын бүрэлдэхүүн-нийлэг тос, техникийн хэрэгцээт тосны хүчлүүд-техникийн олейн ба стеарин үйлдвэрлэх боломжийг судлан тогтоов.
4. Идвэхжүүлсэн нүүрс гаргах ажлыг лабораторийн нөхцөлд судалж хусны нүүрсийг 800-900 С-т бага хугацаагаар усны уур-нүүрсхүчлийн хийн холимогоор идвэхжүүлэх нь хамгийн тохиромжтой горим болохыг тогтоов.
5. Малын хамуутай тэмцэх креолины бэлдмэлийг нүүрсний дулааны боловсруулалтын бүтээгдэхүүнээс гаргах боломжийг тогтоов
6. Элементийн микроанализаар 200 гаруй шатаалтаар 500 гаруй нэгж анализ хийж синтезийн ба байгалийн органик нэгдлийн молекулд квант химийн тооцоо хийж спектрийн ба урвалын идэвхийн зүй тогтлыг судлан тогтоов