Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 17000073
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1993-1995
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : биометаллууд, бэлдмэл, зэсийнсульфит, биополимер, байван, баяжмалсистем, комплекс, динатрифосфат
Үр дүн
1.Me(CH3COO)2-(CH3)2SO-H2O (Энд Me-Mn, Zn, Co, Cu, Ni) хэлбэрийн 5 системийг физик-химийн анализын уусах чанарын аргаар анх удаа судалж неорганик давс, органик лигандын хоорондох харилцан түрэх үйлчлэлийн улмаас химийн харилцан үйлчлэл явагдахгүй байгааг тогтоов
2. Металлын ацетатуудын диметилсульфоксид ба бензамидтай комплекс үүсгэх процессыг шууд синтезийн аргаар судалж 5 шинэ нэгдэл үүсч байгааг тогтоов.
3. ЗНК бэлдмэлийг гарган авах шинэ арга боловсруулж бүтээгдэхүүний химийн шинжилгээний аргын стандарт, технологийн зааврыг шинэчлэн батлуулав
4. Эрдэнэтийн зэсийн баяжмалаас химийн аргаар байван гаргах технологийн зохистой горим боловсруулж, технологийн заавар, бүтээгдэхүүний стандартын анхдагч материалыг бүрдүүлсэн байна.
5. Органик урвалж виндидатыг ашиглан эрдэс чулуулаг дахь Co, Ni, Cu-ийг дангаар нь болон хамт байхад нь тодорхойлох хандалтын фотометр, атомын шингээлтийн спектрофотометрийн мэдрэх чадвар өндөртэй, үнэмшил сайтай шинэ аргуудыг боловсруулав
6. Лабораторийн нөхцөлд явуулсан туршилтын дүнг үндэслэн зэсийн баяжмалаас зэсийн сульфит, төмрийн исэл гарган авах технологийн бүдүүвчийг боловсруулсан