Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1993-1995
Санхүүжилт: 2650.0 мян.төг
Түлхүүр үг : омог, аллель, генотип, ашиг шим, амьдрах чадвар, хэвшил
Үр дүн
1. Монгол хонины омгуудад трансферрины ген нь кодоминант D, G, J, M, P, S гэсэн 6 аллель, 18 генотипээс, гемоглобины ген нь 2 аллелиар тодорхойлогддог 3 генотипээс тус тус тогтоно.
2. Говь-Алтай омгийн хонинд трансферрины G, J аллелиуд, Баяд омгийн хонинд M, P аллелиуд халх хониныхоос үнэмлэхүй бага давтамжтай тархжээ.
3. Гемоглобины 2 аллелийн давтамжаар Үзэмчин, Баяд, Говь-Алтай, Халх омгуудын хонь ойролцоо байхад А аллелийн давтамж Баруун Монголын ууцан сүүлт хонинд бага Дархад хонинд их байна. /P>0.95/