Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1993-1995
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : меаталл эдлэл, хуванцар, дархан, төмөр хийц
Үр дүн
Энэхүү судалгааг явуулахдаа эх материал ашиглах, гадаад дотоодын эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтээлийг үзэх, суурь судалгааны аргыг харьцуулан хэрэглэж археологийн болон хэвлэлийн тоймыг үзэж бодит дүгнэлт гаргав. Нүүдэлчдийн өргөн хэрэглээний металл эдлэлийн жижиг дунд үйлдвэрлэл явуулах арга техник технологийн талаар гарын авлага, материал бараг бичигдээгүй байгаа нь технологийн зарим онцлог нууц хадгалагдахад хүрчээ.
Өргөн хэрэглээний модон эдлэлийн төмөр эд ангийг үйлдвэрлэх жижиг үйлдвэрлэлийн техник, технологийн талаар одоо хийж буй бүтээгдэхүүнтэй нь уялдуулан судалгааг явуулсан. Манай ород хийж буй модон эдлэлүүдэд хэрэглэж буй төмөр эд ангиуд хийц, хэлбэрийн хувьд хийхэд төвөгтэй бишийн зэрэгцээ жирийн металл боловсруулалтын үйлдвэрт болон цехэд хийх бүрэн боломжтойг тогтоов.