Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : нуур, загас, идэш тэжээл, экологи,
Үр дүн
1. Өвөрхангай аймгийн Найман нуурын /Ширээт, Мухар, Халиут/ цагаан зарам загасны биологийн талаархи 1982-1987, 1989-1990, 1993, 2000 оны зун, намрын улирлын 1258 бодьгал загасны судалгааны хэрэглэхүүнийг статистик боловсруулалтын аргаар харьцуулж (Р 0.05) эмхтгэлээ.
2. Ширээт нуурын загасны тарга авалт дундажаар Ф-1.12, К-1.34, Мухар нуурынх Ф-1.18, К-1.33, Халиут нуурынх Ф-1.16, К-1.37 байгаа нь тарга хүч сайн, загасны идэш тэжээл элбэг буйг нотлов.
3. 13 нуур, 22 голын 44 зүйл 1216 ширхэг загасны биоанализ хийж загасны биеийн хэмжээ, гаргах түрсний хэмжээг шинээр тогтоов.
4. 18 нэр бүхий булаг шандыг анх удаа маршрутын аргаар шинжлэн судлав.
5. Судалгаагаар хөвөгч ургамал, амьтны 17 дээж, ёроолын амьтан 21, ургамлын 21 дээж тус тус цуглуулж биологийн хүрээлэнгийн гидробиологийн лабораторийн цуглуулгын санг цоо шинэ эрдэм шинжилгээний материалаар баяжуулав.
6. Экологи - фитоценозын ангилалын зарчимд тулгуурлан нуурын ургамалжилын ангилааг анх удаа үйлдсэн ба судлагаанд хамаарагдсан 5 нуурын ургамалжилын 1:200.000 - 1.600 000 масштабтай зургийг зохиов.