Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-1998
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : зусах зөөлөн буудай, сорт, уураг, глютенин, аллелиуд, генетик, селекци, биотип
Үр дүн
1. Манай газар тариалангийн үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг сортуудын үрийн цавуулгийн үндсэн уураг глютенины молекул жин ихтэй дэд нэгжүүдийн нийлэгшлийг хянадаг генетик системийн аллелиуд үрийн чанар болон гурил, талхны технологийн шинж чанараар дээгүүр байх генетик үндэслэлтэй болохыг харууллаа.
2. Судалгаанд хамрагдсан сортуудын ихэнх нь өөр хоорондоо чанарын ялгаатай 2-4 биотипээс бүрдсэн сорт-популяциуд байна.
3. Чанарт харилцан адилгүй нөлөөлдөг аллелиудын хослолын хувьсамжаас шалтгаалж биотипүүд гурил, талхны зарим шинж чанараар харилцан адилгүй байгаа бөгөөд эдгээрээс 2 7+9 5+10 томь¸отой биотип ерөнхий уураг, талхын эзэлхүүн, седиментаци, талхны чанараар бусдаас бодитой илүү байна.Судалгааны энэ дүн болон гадаадын олон судлаачдын дүнд тулгуурлан глютенин уургийн 2 7+9 5+10 дэд нэгжүүдийн хослолыг буудайн чанарын селекцид генетик таньвараар /маркераар/ ашиглах боломжтой гэж үзлээ.