Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1993-1995
Санхүүжилт: 194.7 мян.төг
Түлхүүр үг : тэмбүү, В гепатит, халдвар, ХДХВ, параэнтераль, голомт, бэлгийн зам
Үр дүн
1.ХДХВ-ын халдвар тархахад нөлөөлөх хүчин зүйлс манайд маш өргөн хүрээтэй байна.Халдварын голомт идэвхжсэн тэмцэх арга хэмжээг хангалтгүй зохион байгуулах тохиолдолд ХДХВ-ын халдварын процесс эрчимтэй яявагдах боломж өндөр байна. 2. 1987-1992 онд 94000 орчим сорьцонд ХДХВ-ын эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд 10000 хүн амд 0.01 тохиолдол илэрч байгаа нь хүн амын халдварт бага халдварын голомт дөлгөөн байна. 3. Хэрэв манай улсад В гепатитын халдвар цусны бэлдмэл сэлбэх, параэнтраль үйлдлээр л зонхилж дамжин халдварлаж байгаа юм бол энэ замаар ХДХВ-ын халдвар дамжихын эсрэг авч байгаа арга хэмжээ ч туйлын хангалтгүй, үр дүн муутай байна. 4.1990 оноос В гепатитын эсрэг өвөрмөц сэргийлэлтийн вакцин хэрэглэж түүний нөлөө илрэх болсон нь цус сэлбэлт ба параэнтраль үйлдлээр дамжин тархах халдварын байдлыг илэрхийлэх боломж нь багасаж байна.
Удирдагч