Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1993-1995
Санхүүжилт: 469980 мян.төг
Түлхүүр үг : хортон, шавьж, ойн, мөөг, нэрс, алирс, бутсөөг, авгалдай, хүүхэлдэй.
Үр дүн
1. Монгол орны 5 овгийн 20 зүйл жимсээр хооллон хөнөөл учруулагч 7 багийн 134 зүйл шавьжийг илрүүлэн бүртгэж тэдгээрийн тархалтыг 1:10 000 000 зургаар гаргав
2. Ургамал бүр дээр хортон шавьжийн зүйлийн тооны харьцааг гаргав
3. Хөнөөлт шавьжийг идэш тэжээлийн бүрэлдэхүүнээр ангилж тооцоо хийсэн
4. Хортон шавьж ургамлын эд эрхтэнийг харилцан адилгүй сонгон хооллож байгааг тогтоов
5. Хортон шавьжийг хооллох шинж чанараар нь 3 зүйл олифаг бусад нь ганц төрлийн идэштэн байлаа
6. Жимсний хортон шавьжтай тэмцэх аргыг ойн хортонтой тэмцэх аргатай хослуулан хийх хэрэгтэй гэж үзлээ
7. Монгол орны 5 овгийн 11 төрөлд багтах 20 зүйл жимс, 7 зүйл ойн мөөгний зонхилох хортон шавьжийн судалгааг тусгай арга зүйн дагуу анх хийж 7 багийн 135 зүйл шавьж жимсний янз бүрийн эрхтнээр, 49 зүйл ялаа, 4 зүйл цох мөөгөөр хооллон гэмтээж буйг тогтоолоо