Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-2000
Санхүүжилт: 26586.0 мян.төг
Түлхүүр үг : хайнаг, ашиг шим, амьдын жин, бух, бэлчээр, гүн хөлдөөсөн үр
Үр дүн
1. Сарлагийг шилэн сонгож цэврээр үржүүлэх, селекцийн үндсэн параметрийг тогтоож, үржлийн цөм бүрдүүлэв.
2. Саамын гарцын судалгаанд тулгуурлан сарлагийн үнээний жилийн саамын гарцыг тодорхойлох хялбар арга боловсруулав.
3. Зэрлэг сарлагийн гүн хөлдөөсөн үрээр гэрийн сарлагийг хээлтүүлэхэд, үнээний хээл авалт 39.2% болж, хээл тээх болон төрөхдөө элдэв хүндрэлгүй байлаа. Зэрлэг сарлагийн эрлийз тугал 14.7кг жинтэй төрж, 12 сартайдаа 75.5кг, 19 сартайдаа 163.4кг жин татаж байна. Амьдын жингийн үнэмлэхүй ба харьцангуй өсөлт, хоногийн нэмэгдэл жингийн үзүүлэлтээр сарлагийг давах боловч хайнагаас дутуу байлаа. Энэ нь популяцийн дундаас эрлийз төлд илрэх гетерозис үзэгдэл үхэр, сарлагийн хоорондын гибридийнхээс сул болохыг нотоллоо.
4. Далайн түвшинээс 2100-2600м-ийн өндөрлөгт орших Хангайн уулархаг нутгийн 7 үндсэн хэв шинжийн бэлчээрийн ургацын сар, улирлын хөдлөл зүйг суурин судалгааны баримтанд тулгуурлан тэдгээрийн тэжээлийн улирал, жилийн дундаж нөөцийг тооцох норматив боловсруулав.
5. Урьд өмнө хадланд ашиглагдаж байгаад бэлчээрт шилжсэн уулын хээржүү нугыг бордоход, 1986-2000 онд гантай байсан боловч бордооны тун, хослолыг зөв тохируулж чадвал га-гийн ургацыг хяналтаас 15 хүртэл центнерээр нэмэгдүүлэн уг бэлчээрийг 30-35га/цн өвсний гарц бүхий хадлангийн эдэлбэр болгон өөрчлөх боломжтойг тогтоов.