Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-2000
Санхүүжилт: 21.6 мян.төг
Түлхүүр үг : моноклональ антител, грипп, халдварлуулах, ийлдэс, агент, цагаан эс
Үр дүн
Малын вируст өвчнийг оношлох, сэргийлэх аргыг боловсронгуй болгох төслийн хүрээнд дараах үр дүнгүүд гарсан. Үүнд:
1. Сульфат аммони ашиглан НТУ-ын эсрэгтөрөгчийг бэлтгэх арга нь хялбар бөгөөд манай орны нөхцөлд энэ аргаар эстөрөгч хийх бүрэн бололцоотой арга юм. Сахарозын градиент ба ультрацентрифуг ашиглан үхрийн лейкозын вирусын уургийг цэвэршүүлэн ДФУ-ын эсрэгтөрөгч гарган авч үхрийн лейкозыг моноклональ антителийн аргаар оношлох зэхэц ажил болсон. ДФУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн gp51, p24 бусад уургуудыг цэврээр нь гарган авах боломжтой болохыг ПААГ электрофорезийн дүн харуулав.
2. Судалгааны ажлын үр дүнд адууны томуу өвчинтэй тэмцэх зааврыг шинэчлэн боловсруулснаас гадна малын томуу өвчнийг оношлох эсрэгтөрөгч бэлтгэх, хэрэглэх, шалгах заавар, түүний стандарт, үнэ ба шалгах орцын нормуудыг боловсруулсан.
3. Адууны халдварт цус багадах өвчнийг оношлох НТУ-ын эсрэгтөрөгчийг зориуд халдварлуулсан адууны дэлүү болон уг өвчнийг үүсгэгч вирусээр бэлтгэн хэрэглэх боломжтой.
4. Тайлангийн хугацаанд НН1 вирусыг 4 төрлийн эсэд дасган идэвхийг нь тодорхойлж, өндөр идэвхтэй ЕНК, MDBK өсгөвөрүүдийг сонгон авч туршилтанд ашиглав. ЕНК өсгөвөрт үржүүлэн цэвэршүүлэх, вирусээр нэвчин тунадасжуулах урвалын эсрэгтөрөгч бэлтгэн, Агарын гелд идэвхийг, уг өвчний стандарт болон сөрөг ийлдэсүүдтэй шалган үр дүнтэй болохыг тогтоосон байна.
5. Судалгаанд гударгаар клиник шинж тэмдэгтэй нийт 25 нохойноос 11 төрлийн 62 эмгэгт дээж авсныг гөлөгний бөөрний анхдагч өсгөвөрт халдаасны дараа эс эмгэгшүүлсэн дээжийг цааш нь үхрийн хээлийн бөөр, тугалын төмсөг, тахианы фибробластын зэрэг өсгөвөрүүдэд халдааж арчдаснаас 2, бааснаас 1, тархинаас 1 агент илрүүлэв. Эдгээр агентыг тахианы цусны улаан эстэй наалдуулах урвал тавихад 1:32-оос 1:128 хүртэл шингэлэлтэнд эерэг урвал өгч байв. Эдгээр вирусын агентыг МДВК, Vero зэрэг дамжмал өсгөвөрт 3 удаа халдаахад эс эмгэгшүүлж байв.
6. 3 янзын түүхий эдээс 2 төрлийн зориулалттай 3 янзын эсрэгтөрөгч 18 хувилбараар бэлтгэн дүйх бэлдмэлтэй харьцуулан шалгаад лейкозид эерэг үхрийн цусны цагаан эсийн өсгөврийн вируст шингэнээс НТУ-ын эсрэгтөрөгчийг өөртөө үйлдвэрлэн хэрэглэх боломжтойг шинээр тогтоосон.