Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Малын гадна шимэгчтэй тэмцэх, сэргийлэх шинэ арга, биобэлдмэлийн технологи боловсруулах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 1997-2000

Санхүүжилт: мян.төг

Түлхүүр үг : дендроцид, шүлсний булчирхай, эсрэг төрөгч, урвал, бэлдмэл, мерозоит, оношлуур

Үр дүн

1. Дендроцид бэлдмэл нь хээрийн нөхцөлд Ойн голлох хортон шавьжууд болох Бургасны хүр эрвээхэйн хүрэнцэр, Өрөөсгөл хүр эрвээхэйн хүрэнцэр, Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрт туршихад стандарт бэлдмэл болох леподицид, дендробациллин бэлдмэлүүдтэй ижил үр дүн өгч байгаа цаашид уг бэлдмэлийг ойн хөнөөлт шавьжтай тэмцэхэд хэрэглэх боломжтой.
2. Хачгийн шүлсний булчирхайгаар бидний бэлтгэсэн эсрэгтөрөгч хачгийн эсрэг үүсэх эсрэг биесийг илрүүлэх өндөр идэвхтэй байгаа төдийгүй хачгийн эсрэг үүсэх дархлааны урвалыг дархан ферментийн урвал (ELISA), Western blotting аргаар шинжлэхэд бүрэн боломжтой нь харагдаж байна.
3. Гастрофилюс болон риноэструс төрлийн авгалдайн халдвараас 76.6-80% хамгаалах идэвхтэй сэргийлэх бэлдмэлийн загвар бий болов.
4. Бидний шинжилгээний дүнгээс үзэхэд цус наалдуулах шууд бус урвал (ЦНШБУ)-аар шинж тэмдгийн хувьд үхрийн арьсны гуураар халдварласан байх сэжигтэй 2-14 насны 24 хүүхдийн 21-д нь буюу 87.92%-д нь 1:4-1:128 таньцад эерэг урвал, эрүүл 10 хүний цусны ийлдсэнд 100 % сөрөг урвал үзүүлж байлаа. Судалгаа, туршилтын үр дүн нь манай орны нөхцөлд үхрийн арьсны гуураар халдварласан тохиолдолд хүн ЦНШБУ-аар бүрэн оношилж, хүн эмнэлгийн практикт хэрэглэж болохыг харуулж байна.
5. Монгол орны хонин сүрэгт загатнуулагч, арьсны, арьс идэгч, булчирхайн хамуу өвчин тархсан байна. Үүнээс загатнуулагч ба арьсны хамуу өвчин нийт хамуу өвчний 99%-ийг эзэлж байна. Загатнуулагч хамуугаар ихэвчлэн нутгийн монгол хонь өвчилж байна. Хонины арьсны ба загатнуулагч хамууны хачгийн эсрэг креохин, ноецидол бэлдмэлүүдийг одоо мөрдөж буй зааврыг баримтлан, блотик бэлдмэлийг 0.15%-иар, креомон-1, креомон-2 бэлдмэлийг 0.3%-иар тус тус лабораторийн нөхцөлд туршин сориход хачгийг 24 цагт 100% үхүүлж байв.
6. Монгол Улсын эмийн бүртгэлд орсон ареколин, фенбендазол, албендазол, флубендазол зэрэг туулгын бэлдмэлүүд саркоцистийн мерозоитод үйлчлэхгүй, харин фуразолидон спороцист ялгаралтыг 66.6%-иар бууруулж байгааг тогтоожээ.
7. Адууны трипаносомтох өвчний шинжилгээнд анх ийлдэс судлалын шинжилгээ болох хавсарга холбох урвал (ХХУ)-ыг хэрэглэсэн нь үр дүнтэй бөгөөд цаашид хэрэглэх боломжтой байна. Шинжилгээнд хэрэглэсэн ХХУ-ын оношлуураас Герман улсад үйлдвэрлэсэн оношлуур Казакстан улсын оношлуураар илүү үр дүнтэй байсан бөгөөд цаашид хэрэглэхэд илүү үр дүнтэй байх нь тогтоогдов.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 стандарт 1, заавар 2 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД