Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-2000
Санхүүжилт: 11854.0 мян.төг
Түлхүүр үг : халдварлалт, бэлдмэл, туулгалт, хугацаа, шимэгчлэх, эргүү
Үр дүн
1. Ойт хээрийн ба говийн бүсэд тугал хурганы туузан хорхойгоор халдварлах хугацаа хурга 5-р сарын сүүлчээс эхлэн халдварлаж, 7-р сард халдварлалтын хэмжээ 100%, тугал 5-р сараас эхлэн халдварлаж 8-р сард халдварлалтын хэмжээ 90%-д хүрч байна. Туулгалтын хугацаа 5/25-6/10-ны дотор
2. Ямааны бөөрөнхий хорхойн эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн Рустомектин, Аверсект-2 бэлмэлүүд, бөөрөнхий хорхой болон туузайн хорхойг эмчлэн сэргийлэхэд бидний бэлтгэсэн антигельминтик ба эрдсийн холимог үр дүн сайтай байна.
3. Судалгааны үр дүнд тулгуурлан манай оронд тэмээний цагаан хорхойтох өвчнөөс сэргийлэх туулгалт хийх зохистой хугацаа нь 6 ба 11 сар болох нь тогтоогдов.
4. Нохойн туулгалтын ажлыг оновчтой хугацаанд чанартай зохион байгуулж хэрэгжүүлснээр тодорхой аж ахуйн хүрээнд хонины эргүү өвчнийг 2-3 жилийн дотор устгаж болно.