Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шинэ эм бэлдмэл, эмчилгээний арга



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 1997-2000

Санхүүжилт: мян.төг

Түлхүүр үг : шахмал, хаменофолин, амьсгалын зам, дархлал, үхлийн дундаж тун, антиоксидант, цусны эс, цус харвалт

Үр дүн

Шинэ эм бэлдмэл, эмчилгээний арга төслөөр дараах үр дүнгүүд гарсан байна. Үүнд:
1. а/ Царцааны түүхий эдээр хийх эмийн бэлдмэлийн хэлбэрийг өөрчлөн шахмал бэлдмэл бэлтгэх арга боловсруулж, түүнээ зохих зааврын дагуу шалган, шалгах аргыг бий болгосон.
б/ Шахмал эмийн хоруу чанар, ерөнхий үйлчилгээг илрүүлсэн.
в/ Малын уушигны эмгэгийг эмчлэх боломж бүрдүүлж, хүний гуурсан хоолойн багтраа өвчнийг эмчлэх туршилт явуулж, хүн эмнэлэгт хэрэглэх боломж бий болгосон.
2. а/ Намгийн сургарын фармакологийн болон биологийн идэвхт бодисын судалгааг хийж, гол үйлчлэгч бодисыг нь цэврээр ялган авч тоо хэмжээ, бүрэлдэхүүнийг ургалтын үетэй харьцуулан тогтоосны зэрэгцээ бусад хэд хэдэн биологийн идэвхт бодисуудын тоо хэмжээг илрүүлж тогтоосон.
б/ Биологийн идэвхт бодисын судалгаандаа тулгуурлан гурван эм, бэлдмэл бүтээж туршилтын болон эмнэлзүйн фармакологийн судалгааг хийж, амьсгалын замын, гадна, дотно шимэгчид, цахлай ба шарх, үрэвслийн эсрэг 83-100%-ийн үр дүнтэй болохыг тогтоосон.
3. а/ Судалгааны дүнд бадааны үндэслэг ишнээс Бергризамин, бадааны ногоон навчнаас Бергфолин, нарийн навчит хөвөнтөөс Хаменофолин бэлдмэлүүд бэлтгэх технологийг боловсруулсан.
б/ Хаменофолин бэлдмэл туулайн ходоодны ханын биоцахилгаан хүчдэл, ходоодны шүүсний хүчиллэг чанар пепсины нийлэгжилтэнд нөлөөлж, уг бэлдмэлүүдийг нялх хурганы биж өвчнийг урьдчилан сэргийлэх, эмчлэх идэвхтэйг туршсан.
4. а/ Уушигны хурц үрэвсэлтэй тугалыг хануур заслын жор боловсруулан эмчлэхэд 80% эдгэрэлттэй байна. Харин архаг үрэвсэлд үр дүн бага байна.
б/ Хануур заслын нөлөөгөөр өвчтэй тугалын бие махбодын бодисын солилцоо идэвхжин дархлалын дарангуйлал сэргэж тэсвэрт чанар дээшилж байна.
5. а/ Хувьсанги хунчираар хордсон мал турж эцэн, хээл хаяж улмаар хөдөлгөөний тэнцвэр нь алдагдаж хойд мөчний саажилт үүсч байна.
б/ Хувьсанги хунчир ургамлын хоруу чанар болох үхлийн дундаж тун (LD50) нь 18.5г/кг байна. Хувьсанги хунчираар хордсон малын цусан дахь липид, холестирин, мочевины хэмжээ харьцангуй бага байгаа нь уг ургамлаар хордсон малын өөх тосны солилцоо гүн хямралд ордгийг харуулж байна.
6. а/ Одой далан түрүүний хуурай ханд (ОДТХХ)-ыг үйлдвэрлэх явцад жингийн алдагдал 10%-иас илүүгүй, ерөнхий үнслэг 8%-иас илүүгүй, кумарины хэмжээ дафноретинд шилжүүлснээр 3%-иас багагүй байна.
б/ ОДТХХ хорон чанар ба кумуляци үүсгэх чанаргүй, антиоксидант, төв мэдрэлийн тогтолцоонд сэрлийн импульс дамжилтыг идэвхжүүлж эндогений гипогений үйлдлийн идэвхийг бууруулж, сэрлийн процессыг эрчимжүүлэх нөлөөтэй байна.
в/ ОДТХХ, Стеллерол, Кумастр, Стеллера бэлдмэлүүдийг үйлдвэрлэх, хийх технологийн горимыг тогтоож, шалгах аргуудыг боловсруулав.
7. а/ Дэлүүний бэлдмэл нь хорон чанар бага, биоидэвхжүүлэгч үйлчилгээтэй ба цусны эсүүдийн тоог нэмэгдүүлж байна.
б/ Дэлүүний бэлдмэл нь малын амьдын жинг нэмэгдүүлэх, шарх эдгэрүүлэх үйлдэлтэй.
8. а/ Тахианы ходоодноос бэлдмэл бэлтгэх арга боловсруулав.
б/ Тахианы ходоодны салст бүрхүүлийн хими физикийн зарим үзүүлэлтийг тогтоов.
в/ Тахианы ходоодны бэлдмэл нь ходоодны шалбархайн шархлааг 3.2 дахин, цэг хэлбэрийн цус харвалтын тоог 1.4 дахин бууруулж ходоод хамгаалах үйлчилгээтэй байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 УСТ 4, заавар 15, түр заавар 2, зөвлөмж 1, түр зөвлөмж 1 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД