Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Малын сувайралт, хээл хаялт, дэлэнгийн өвчинтэй тэмцэх шинэ эм, бэлдмэл



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 1997-2000

Санхүүжилт: мян.төг

Түлхүүр үг : хөөсрөгч шахмал, өндгөн эс, сийвэн, пепсин, үрэвсэл, ортууз, салст бүрхүүл

Үр дүн

1. Үнээний үрэвссэн савнаас гарган авсан нянгуудын эмийн антибиотик мэдрэмтгий чанарыг судалсны үндсэнд лаа, хөөсрөгч шахмалын гол үйлчлэг бодисоор левомицетиныг сонгон авсан. Левомицетины лаа нь бүрэн биежиж, уян хатан байдал нь сайн хадгалагдахын хамт малын биеийн халуунд бүрэн хайлж байгаа нь желатин гилцериныг суурь болгон авах бүрэн боломжтойг харуулж байна.
2. Малын өнчин тархинаас УИД-ыг ялган авахад этанолын 40%-д идэвхгүй уургуудыг, ацетонд /1:5/ гонадотроп дааврыг дараалан тунадасжуулах аргыг хэрэглэсэн нь дааврын гарц болон идэвхийн хувьд илүү байна. УИД-ын бэлдмэлийг нутгийн монгол үнээ, эм хонины ороог идэвхжүүлэх, хээл авалтыг дээшлүүлэх зорилгоор хэрэглэхэд үр дүнтэй байна.
3. Биологийн гаралтай эрдэс болох ясны гурил, үнс нь амьтны биемахбодод хоргүй бөгөөд тэдгээрийг саалийн хээлтэй үнээнд ширгээлтийн хугацаанд хэрэглэснээр эрдсийн солилцоог идэвхжүүлж, үнээний цусны сийвэнгийн шим бус фосфорыг 46-52.8%, цусны төмрийн хэмжээг 70.7-72%, цайрыг 19.8%-иар нэмэгдүүлж, үнээний хаг сааталт, савны үрэвслийг 2 дахин, нялх тугалын ходоод гэдэсний хямралыг 2-3 дахин бууруулж, тугал хорогдох үндсэн шалтгааныг багасгаж байна.
4. Туршилт шинжилгээний ажлын үр дүнд панкипсиныг ашиглан неоовариолизатын шинэ хувилбар бэлдмэл үйлдвэрлэж болохыг тогтоож, неогистол-3-г пепсинээр задалж бие махбодын уургийн дутагдлыг нөхөх, дотоод хордлогыг тайлах үйлчилгээтэй пептид неогистол үйлдвэрлэн хэрэглэх боломжийг бий болгож холбогдох техникийн бүх баримт бичгийг боловсруулж, эдийн бэлдмэлийн биологийн идэвхийг тодорхойлоход дамжмал эсийг хэрэглэх бололцоо байгааг харуулжээ.
5. Судалгааны ажлын үр дүнд манай оронд саалийн үүлдрийн үнээнд дэлэнгийн үрэвсэл өвчин 68.4% тохиолдож байгаагаас тал орчим хувь нь идээт, салст ил архаг үрэвсэлтэй байгааг илрүүлж, дэлэнгийн далд үрэвслийг илрүүлэх аргуудыг туршин тэдгээрийн хэрэглэх аргыг болон үнээний дэлэнгийн үрэвсэл өвчнөөс сэргийлэх арга боловсруулав.
6. Туршилт шинжилгээний ажлын дүнд фитохимийн судалгаагаар өргөс улаан ортууз, цагаан ортуузын савны агшилт сайжруулж буй биологийн идэвхт бодис нь нийлбэр алкалоид бөгөөд алкалоид нь энгийн хэлхээтэй мөн задгай хэлхээтэй болохыг тогтоожээ. Эдгээр ортуудаас бэлтгэсэн хаг унагаах бэлдмэлийн үйлдлийн механизм ба миотроп үйлдэлтэй болохыг тогтоосон байна.
7. Туршилт шинжилгээний ажлын үр дүнд лизатын болон пептидийн бэлдмэл үйлдвэрлэхэд шаардагдах пепсинийг гахай, адууны ходоодны салст бүрхүүлээс гарган авах боломж байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Шинэ бэлдмэл 5, арга, зөвлөмж 11, стандарт 4, технологи 2, норм 4 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД