Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-2000
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : цуглуулга, сорт, хадгалах, дескриптор, бүртгэл, паспорт
Үр дүн
1996-2000 онд хийсэн судалгааны дүнд үр тариа, хүнсний ногоо, буурцагтан, жимсний мод бут, байгалийн эмийн, ховордсон, ашигт ургамлын нийт 3000 гаруй сорт, дээжээр ХАА-н таримлын генбанкийг баяжуулав. Үр тариа, буурцагт үр тариа, хүнсний зарим ногоо, тос техникийн чимэглэлийн 30 гаруй таримлын 6233 сорт дугаарын үрийг сэргээн үржүүлж, морфологи, биологи, аж ахуйн 260 шинж тэмдгээр анхан шатны үнэлгээ өгч, Нүцгэн үрт хошуу будааны 1, тосны маалингын 1, нэг наст жимсгэнэ (Solanum nigrum) 1, навчит болон толгойт шанцай, хятад байцаа, бууцай, гоньд, гинзийн тус бүр 1, нийлэг хальсан бүрхүүл доор лоолийн 1 сорт тус тус шалгаруулан 2 сортыг УСС-д шилжүүлэв.
Удирдагч