Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-2000
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : сорт, булцуу, байцаа, ургац, ил талбай, үрслэг
Үр дүн
Өнгөрсөн 5 жилд төслийн хүрээнд эрт болцтой байцаа, оройн байцаа, сармис, шар манжин, улаан лууван, урт сонгино, навчит үнэрт олон наст ногоо, техникийн ургамлын үр 7400 кг-ыг ургуулж үйлдвэрлэлд нийлүүлсэн.
Судалгааны ажлын үр дүнд бөөрөнхий цагаан байцааны эрт болцтой сортын үрийг хурдавчилсан аргаар гаргах технологийг боловсруулж, эрт болцтой байцааны үрийг хүйтэн дарлаганд 5-р сарын 10-15-нд тариалж, үрслэгийг ил талбайд 6-р сарын 30-наас 7-р сарын 5-ны дотор гаргахад амьдралт сайтай ба үрийн эх ургамлыг 5-р сарын 5-10-ны хооронд ил талбайд гаргахад нэг ургамлаас өгөх үрийн ургац арвин, түүний чанар бусдаас өндөр байгаа нь тогтоогдсон.
Шинээр гаргаж нутагшуулсан Ширхэгэнцэр-13 сорт нутагшсан стандарт Белорусская-85 сортоос байцааны голчоор 6 см бага, навчны тоогоор 1-ээр дутуу боловч булцууны боолт нягт, гол богинотой, булцуу томтой, дундаж жин нь түүнээс 0.5 кг-аар илүү, энэ чанараараа товарын ургац нь 136 ц/га буюу 10.6% давуу үзүүлэлттэй бөгөөд хяналт сортоосоо эхний жилдээ өгөх товарын булцууны ургацаар давуугаас гадна 2 дахь жилдээ үрийн ургацаар 2ц/га буюу 25% давж аль ч талаараа шилдэг сорт болохоо харуулсан.